Нилээн дуулиан шуугиантай залуухан хос болох Жастин Биебэр, Селена Гомез нарыг мэдэхгүй хүн ховор билээ. Тэд хэсэг хугацаанд салсан хэдий ч эргээд нийлжээ. Папарацийн дуранд тэд хамтдаа тун жаргалтай харагдах аж.

Энэ сарын 6-ны өдөр хосууд Канадын Торонто хотын дээд зэрэглэлийн дэлгүүрээр хамтдаа хөтөлцөн явж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ.  Жастин улаан спорт даавуун цамц, өргөн малгай харин Селена уранхай нарийхан жинс өмссөн нь үнэхээр хоорондоо зохицсон харагдана.

Жастин Jo Malone –ний үнэртэн хайж явсан хэдий ч тэднийг фэнүүд нь олж харснаар дэлгүүр хэсэх төвөгтэй болсон бололтой.

Харин  хэд хоногийн өмнө Жастин өөрийн цахим хуудаснаа хамтдаа авахуулсан зургаа нийтэлсэн байсан ч Селена энэ сарын 3-нд нэгэн хэвлэлд  өгсөн ярилцлагынхаа үеэр "Би найз залуугүй" гэсэн хариултыг өгсөн нь тэдний харилцаа хэр бат бөх байгаа вэ гэсэн эргэлзээг төрүүлээд авсан билээ.

Б.Мөнгөлжин