“Үүлэн үст” гэх тодотголоор олны танил болсон жүжигчин бол Б.Мишээл. Оюутан байхаасаа эхлэн дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. 

“Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай”, “Тэртээх ертөнцийн хөгжимчин” зэрэг кинонд дүр бүтээсэн. “Хүүхэд залуучуудын улаан театр”-ын анхны уран бүтээл болох алдарт зохиолч Виктор Гюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” сонгодог драмын жүжгийн гол дүрийг тун чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. 

 

Өөрийн хайртаараа  мэргэжил нэгт жүжигчин Анхаа буюу Анхбаярыг сонгосон. Залуу хосууд сүүлийн үед хамтдаа кинонд дүр бүтээгээд байгаа гэнэ шүү. "Давхар цохилт" хэмээх кинонд тоглосон аж. 

Дараах гэрэл зураг түүний "нислэг" хийж буй агшин гэнэ ээ. Цахим найзуудад нь маш их таалагдсан бөгөөд тэд хөөрхөн шүү хэмээн магтаж байна.

Д.Ана