Ирээдүйн дэлхийн аварга С.Ням-Очирын “гэр бүл” -ийн жаргалтай агшин
2014/09/08
Энэхүү гэрэл зураг дээрх хоёр эрхэмийг бид андахгүй сайн танина. МУГЖ С. Ням-Очир, ОУХМ Д.Лхамдэгд нар. Хосууд хоёулаа Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгахаар их спортод хүчин зүтгэж яваа.
С.Ням-Осорын хувьд "Универсиад" наадмын хүрэл медаль, 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль
"Дэлхийн цом" Мастеруудын цуврал, "Гран-при", "Их дуулга" тэмцээнээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн. “Лондон 2012” зуны XXX олимпод жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн. Энэ бол түүний анхны олимп байсан билээ.
Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан гавьяат тамирчин.
Түүнийг олимпид явахын өмнөхөн хосууд сүйд тавьсан байсан гэдэг. Өнгөрсөн онд үрийн зулай үнэрлэж удам залгах хүүтэй болсон. Өдгөө хүү нь томоо болжээ.
С.Ням-Очирын фэнүүд нь түүнийг дэлхийн аварга болох боломж бий шүү хэмээн зоригжуулж бас ч үгүй итгэл хүлээлгэж, аварга болохыг нь харахыг хүсч буйгаа дуулгаж сууна. Уншигчдынхаа өмнөөс тэдэнд амжилт хүсээд залуу гэр бүлд аз жаргалыг хүсье.
Д.Ана
Зочин · 2014/09/09
***n hosuud amjilt.huu ni yostoi hoorhon bn.