“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч Билгээ хамтрагч анд “Монгол комментийн Баяраа” хэмээн хийж буй нэвтрүүлгээрээ овоглосон мэргэжил нэгт сэтгүүлч Б.Баярсайханыг нас нөгчсөнөөс хойш тус нэвтрүүлгээ олонд хүргээгүй билээ.

Үзэгч олны сонсох, үзэх дуртай “Монгол коммент” нэвтрүүлэг ийнхүү удтал завсарлага авсны дараа үзэгч олноо эргэн ирж байгаа юм. Тэгэхдээ өнөөдрөөс эхлээд долоо хоног бүр хуваарийн дагуу хүрэх юм байна.

 

Монголын сэтгүүл зүйн нэгэн төлөөлөгч Б.Баярсайхан зуурдаар өөд болж монгол нэгэн сайн сэтгүүлч, нэгэн сайхан хүүгээрээ дутаж байсан цаг саяхан. Тиймдээ ч хамтрагчаа зуурдаар алдсан “Монгол коммент”-ийн Билгээ хэсэг зуур энэ нэвтрүүлгээ завсарласан нь мэдээжийн хэрэг. Учир нь тэрбээр үзэг нэгт андтайгаа хамтран хүргэж байсан нэвтрүүлгээ хүргэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байсан хэрэг. Тиймээс ийнхүү хэсэг хугацаанд завсарласан “Монгол коммент” нэвтрүүлэг ахин үзэгч олноо байлдан дагуулахаар эргэн ирлээ.

 

Н.Дөл