Монголын анхны боди фитнессийн ОУХМ, Монголын Улсын хоёр удаагийн фитнесс мисс Б.Сугарсүрэн уншигч таны хэдийнээ танил болсон. 

Тэрбээр Москвад дунд сургуулиа төгссөн. Тэнд байхдаа уран сайхнаар гимнастикаар хичээллэж эхэлсэн гэдэг. 2001 онд Туркт очиж спортын сургуульд  Багш, дасгалжуулагчийн мэргэжлийг эзэмшсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн, Монгол улсын хошой аварга зэрэг олон шагналуудын эзэн болжээ. Мөн Монголын эмэгтэй тамирчдыг дасгалжуулан, олон улсын тэмцээнд бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр тэмцээнүүдэд оролцдог юм.

Тэгвэл фитнесс миссийг хэдхэн хоногийн өмнө  “Алтан гадас” одонгоор шагнажээ. Энэхүү шагналыг нь шүүмжлэх улс олон байгаа. Төрийн нэр хүндтэй шагналын үнэгүйдсэн нэг жишээ энэ. Насаараа улсад багшилсан сайн багш нартаа өгөөгүй байж мисс бүсгүйд өглөө гэх олон шүүмжийг араасаа дагуулж байна. 

Д.Ана