Хөтлөгч М.Дорждэрэм урлагийг бизнестэй хослуулахаар сэтгэл шулууджээ
2014/09/18
Нэг хэсэг МҮОНТВ-ийн дэлгэцээр үзэгчдэд "Найм дахь аялгуу" буюу "Аяыг таа" нэвтрүүлгийг хүртээл болгож байсан хөтлөгч М.Дорждэрэмийг уншигч та таних биз ээ. Тэрбээр хэсэг дэлгэцийн бүтээлээсээ хөндийрөхдөө Америк, Австралид шоу бизнесийн чиглэлээр суралцаад ирсэн гэдэг.
Эх орондоо ирээд удалгүй их сургуулийнхаа нөхдийн хамт "Хязгааргүй" хэмээх нэгэн сэтгүүлч залуугийн тухай өгүүлсэн уран сайхны киног бүтээлцсэн. Тэгвэл энэ удаад "Гэрэлт медиа" группын продюсер М.Дорждэрэм Монголын урчуудын эвлэл, “Best” арт галерейтай хамтран “Best art” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.
Тэрбээр энэ төслийнхөө хүрээнд урлагийг бизнестэй хослуулсан бүхэл бүтэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Энэ тухай М.Дорждэрэм "Аливаа юмыг олон талаас нь яаж хүмүүст хүргэх вэ, үүнийг хэрхэн өргөжүүлж хөгжүүлж болох вэ гэж боддог. Орчин үед байгаа юмыг байгаагаар нь харуулах бол урлаг биш болчихоод байна. Тиймээс "Best art" төслийн хүрээнд урлагийг бизнестэй хослуулсан бүхэн бүтэн цогц үйл ажиллагаа явуулна. Ганц нэвтрүүлэг хийгээд орхих бус, зочдынхоо хөрөг зургаар үзэсгэлэн гаргана, түүнийгээ хөдөө орон нутгаар аялуулж илүү олон хүнд хүргэх юм. Цаашлаад дэлхий дахинд энэ үзэсгэлэнгээ гаргаж, Монголын алдартнуудыг сурталчлахыг зорьж байна. Түүнчлэн алдартнуудынхаа тухай ном хэвлүүлж, DVD хийлгэнэ" гэлээ.
Зочин · 2014/09/19
Huurhun huu baij bilee, tsag hugatsaa ch haravsan sum shig l unguruh yum daa. Saihan sanaa baina. Jingee hasah heregtei shig hargdah yum. Amjilt husie.