60 нас хүрсэн ч гоо сайхнаа эрхэмлэгч бүсгүй бол Н.Ган-Од.  Хэдхэн сарын өмнө өөрийгөө төгс эмэгтэй болж чадлаа хэмээн тунхагласан.  Солонгос улсын "Wonjin beauty medical group"–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татсан аж. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчлөсөн байна. Хамгийн сүүлд нь нүүрний хонхойж орсон хэсгүүдэд өөрийнх нь өөхнөөс авч, өөх суулган залуу харагдуулах болно гэж хагалгааны өмнө Вонжин эмч хэлж байснаараа хагалгаануудыг хийж түүнийг илүү эмэгтэйлэг болгосон гэдэг. 

Уншигч та бүхэндээ зоригтой алхам хийж төгс эмэгтэй болсон түүний сүүлийн үеийн зургаас сонирхуулья.

Д.Ана