Сүүлийн үед залуусыг манлайлд дуудсан шинэхэн  төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэ бол "Улс төрд шинэ манлайлагч" төсөл юм. 

Энэхүү зорилтот ТВ төслийн хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж шилдэг 90 оролцогч цааш өрсөлдөхөөр болсон. Тэгвэл уг 90 оролцогчийн дунд Твиттерийн хатан хаан гэгддэг Урангоо, “Татар” хамтлагийн Мөөгий, “Дурсамж”-ийн Тулгаа зэрэг олон залуус хүч үзэх нээ. 

“Татар”-ын Мөөгий авьяаслаг уран бүтээлчээс гадна улс орныхоо хөгжлийн төлөө нэгийг бодож хоёрыг сэтгэж явдаг  шинийг санаачлагч залуу гэдгээ  төсөлд оролцсон илтгэлээрээ баталж чаджээ. Монголын урлагийг дэлхийн зах зээлд гаргах тухай түүний бичсэн эссэ ч  мөн сонирхол татахуйц болсон гэх магтаалын үгийг сонсоод авчээ.

Д.Ана