Монгол тамирчдын хоолонд ариун цэврийн хэрэглэл хийсэнд албан ёсоор уучлалт гуйлаа
2014/09/29
“Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадам БНСУ-д зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл Монголын жудо бөхийн эмэгтэй тамирчдын хоолонд эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглэл хийжээ" гэсэн мэдээллийг Солонгос улсад амьдардаг Д.Нарантуяа цахим хуудаснаа нийтэлснээр асуудал үүссэн билээ.
Ийм асуудал гарсныг Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ баталж: “ Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг барилдахынх нь өмнө буюу бэлтгэлийн зааланд байх үед нь хоолонд нь бохир зүйл хийсэн мэдээлэл үнэн. Бид тэр даруй нөхцөл байдлыг баримтжуулж, холбогдох хүмүүст эхний мэдээллийг өгсөн. Улмаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдтай ярилцаад, бусад асуудлуудыг ч нэгтгэн, Элчин сайдын яамнаас БНСУ-ын яамаар дамжуулан Азийн наадмыг зохион байгуулах хороонд яаралтай ноот бичиг явуулсан байгаа. Мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, багийн ахлагч миний бие хамтраад Азийн олимпийн зөвлөлийн дарга болон Азийн наадмыг зохион байгуулах хорооны даргад захидал бичсэн байгаа. Эхний байдлаар Азийн наадмын Зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт гуйсан. Асуудлыг нягтлан шалгаж байна.” хэмээн албан ёсоор мэдээлсэн билээ.
Тэгвэл энэхүү асуудлын хариу болгон “Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадмыг зохион байгуулах хорооноос хариу ирүүлж албан ёсоор уучлалт гуйсан байна.
Ингээд тэрхүү уучлалт хүссэн албан бичгийн бүрэн эхээр нь хүргэж байна.
Зочин · 2014/10/01
er ny solongos hool buu idetsgee dotor ny alniihaa alchuuriig hiideg baih ny bna shuu humuusee
Зочин · 2014/10/01
ene odoo tegeed zugeerl uuchlalt guigaad boloh asuudal genuu
Зочин · 2014/10/01
zugeer mongolool gej mongolooroo bhadl bid ok
Зочин · 2014/10/01
so restorand ajillaj bsan ard ni yu boldgiig uzwel hench so hool idehiig husehgui ta nariin durlaad bdag hachir(panchan)gedeg chin duusgaj ideeguig ni holiod dahij tawiadl umhii nogooniih ni unereer joom hulgana za tegeed zawaandoo yariad bwal dotor muuhairna
Зочин · 2014/10/01
Зочин · 2014/10/01
solongos hool bitgii idej bai bas iim zvil hiij ugdug baij medne shvv
Зочин · 2014/09/30
so tuuchiinuud tugstsogtiig luivardthihlaa umhii *****nuud