Биокомбинатын захирлыг ажилд нь эргүүлэн томилжээ
2014/09/30
Биокомбинатын захирал Б.Баттогтохыг 2013 оны 12-р сарын 26-нд ТӨХ хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг 2014 оны 09-р сарын 29-ны өдөр Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны 1-р шүүхэд хянан хэлэлцээд ТӨХ-ны ажлаас чөлөөлсөн тогтоолыг хууль бус гэж үзэн Б.Баттогтохыг Биокомбинатын захирлын үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргасан байна. ТӨХ нь Б.Баттогтохыг ҮХААЯ-ны дотоод аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэн ажлаас нь чөлөөсөн бөгөөд энэ дагуу АТГ-аас шалгаад аудитын дүгнэлт үндэслэлгүй гарсныг тогтоож, гэм буруугүйг тогтоосон прокурорын 2014 оны 05-р сарын 12-ны өдрийн 3457 дугаартай тогтоол гарсан байна. Мөн ТӨХ-ны хүсэлтээр Хан-Уул дүүргийн цагдаагын хэлтэсээс шалгаж гэм буруугүйг нь тогтоосон прокурорын 1524 дугаартай тогтоол 2014 оны 06-р сарын 12-ны өдөр гарсан юм байна