Оргодол Э.Вандантөмөрийг баривчиллаа
2014/09/30
Цагдан хорих 461-р ангиас оргосон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ сарын 04-нд оргосон Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарын гэрэл зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудас нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагналтай хэмээн зарлаж байгаа.
Тэгвэл оргодол Б.Амарбаясгаланг өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан баривчилсан байна. Түүнийг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос баривчилсан байна.
Харин өнөөдөр өглөө Э.Вандантөмөрийг Саппоро орчмоос айлд цайлаад сууж байхад нь баривчилжээ.
Тэд ууланд бүгэж байсан бөгөөд сүүлийн 2 хоногт хоол хүнс олох зорилгоор Улаанбаатар хотод ирсэн байхад нь ийнхүү олж баривчилсан байна.
Зочин · 2014/10/01
elbeghendorj · 2014/10/01
gemt hereg vildhed huulias bish huwi hvnii uhamsaraas boldog ym harin ch tsaazin ylig sergeej dawtan hereg vildsen bol bvr hvnd ylaar shiitgeh heregtei
2014 · 2014/10/01
хуулиа жоохон өөрчлөх хэрэгтэй байнаа Арай л хатуу санагддаг ид хийж бүтэх насны залуучууд нь шоронд ороод дууслаа Эрх мэдэлтэнгүүд нь бол тэрбум тэрбумаар нь идчихээд гадаадад гараад эсвэл авилгал өгөөд хуулиас мултарчихдаг биздээ Эрүүгийн хуулиа сайжруулаачэээ
Зочин · 2014/10/01
Гэнэн залуучууд хуулиа мэдэхгүйгээс хэрэгт холбогдож шорон гэдэг хэцүү газар тэвчиж чадахгүй оргосон байлгүй. Оргоод хаана зайлна гэж бодсон юм болдоо чаавас үнэхээр гэнэн юм даа. Хуулийг сайн сурталчилж энэ насны залуучууд хууль мэдэхгүйгээсээ ямар хэрэгт голдуу холбогдож байна тэр хэргийн талаар сургалт жишээ баримт хэлж ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гэсэн өдөр бүр реклам цацдаг шиг ярьмаар байна. Ингэж залуучуудаа гэмт хэргээс аваръя. Одоо бид орой шөнө **********л сайн хийж хэн гэмт хэрэг хийх бол барьж авна гэж цаг хугацаа зарцуулахын оронд өдөр бүр залуучууд хүүхдүүдэд ярьж сурталчилмаар байна.