УИХ-ын чуулганаар Засгийн газрыг авч хэлэлцэнэ
2014/10/02
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ. Мөн Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм байна.
Хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор УИХ дахь МАН -ын бүлэг болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгүүд 09:00 цагт хуралдах юм байна.
Үүний дараагаар буюу 10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм. Улмаар 11 цагт энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцэж дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэх юм.
Харин үдээс хойшхи хуралдаанаар "Эзэн-100" хөтөлбөрийн тайланг Н.Алтанхуяг тайлагнах юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/10/03
хүн бүхний хүлээж байгаа асуудлыг сайн сурвалжлаад бичээд байгаарай. амжилт хүсье!!!!
Зочин · 2014/10/03
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ЭЗЭН ЗУУГИЙН ХАРИУЦЛАГЫГ СОЛЬЖ БОЛОХГҮЙ.
БАТАА · 2014/10/03
ЭХЛЭЭД ЭЗЭН ЗУУГИЙН ДҮНГ ХЭЛЭЛЦЭЖ, ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭ. БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ОРУУЛЖ ИРЭХ ЁСТОЙ.