Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2014/10/02
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн хуралдаан 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн танилцуулга зэрэг асуудлыг авч хэлэлцлээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.