Хадлан, тэжээл бэлтгэх ажил 66.8 хувьтай байна
2014/10/02
Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын дундуур цаг агаар хүйтэрч, цас их орно хэмээн мэдээлж буй. Иймд ҮХААЯ-наас малчдад өвс, тэжээлээ сайн базааж, өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангахыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар малчид 901.9 мянган тн өвс, 2154.9 тн ногоон тэжээл, 5800.0 тн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тн гар тэжээл, 2.9 мянган тн дарш, 19.4 мянган тн хужир, шүү бэлтгэж, төлөвлөгөө 66.8 хувьтай байна.
Харин аймаг, сумын аюулгүйн нөөц 29.6 мянган тн өвс, 13.8 мянган тн тэжээл бэлтгэхээс 10.5 мянган тн өвс, 1020.0 тн тэжээл бэлтгэж, дунджаар 25.2 хувьтай байна гэлээ.