Хошин урлаг, тайз дэлгэцийн бүтээлд аль хэдийнээ өөрийн байр сууриа тунхагласан жүжигчин бол МУСТА Б.Баатархүү. Тэрбээр 1971 онд Эрдэнэт хотод төрсөн.  Багаасаа л сэргэлэн, сахилгагүй хүү байсан гэдэг. Арван жилийн сургуулиа төгсөөд л СУИС-д шалгалт өгөн тэнцэж жүжигчний амьдралын эхлэлийг тавьжээ. Ингээд жүжигчин мэргэжлийг эзэмшээд "Х ТҮЦ" продакшны босгыг алхан найман жилийн турш уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Ийнхүү урлагийн гараагаа эхэлсэн хамтлагтаа ихээхэн хайртай гэдгээ нэгэнтээ дурсаж байсан удаатай. 

 Кино, драм, жүжгийн олон дүрд тоглож монголчуудын хайртай жүжигчин болж чадсан. Өдгөө "Эмоци" продакшнд мэргэжлээрээ ажиллаж яваа. Нэг хэсэг бие нь муудаж элэг нэгт Монголчуудынхаа халуун сэтгэлийн хүчээр эрүүл саруул болсон. Тэрбээр одоо ч цовоо сэргэлэн гялалзаж явна. 

Үе үехэн цахим хуудаснаа өөрийнхөө талаар постолж найзууддаа сонирхуулдаг юм. Түүний гэрэл зургийг сонирхоход энэхүү хоёр зураг анхааралыг татав. Жүжигчин Б.Баатархүү Ким Ду Хан шиг л...мөн хүн сэртхиймээр аймшгийн дүрийг ч тун чадварлаг бүтээдэг гэдгийг харж болохоор байна.

Д.Ана