Мөнхийн залуугаараа гэгддэг үзэсгэлэнт топ модель Э.Одгэрэл "Давхар цохилт" УСК-нд нүцгэлэн олныг шуугиулаад авсан.

Тэрбээр загварын гараагаа “Шилмэл загварын ордон”-ноос эхэлсэн гэдэг. Тэрбээр 1988 онд анхны “Гоёл” наадам зохион байгуулагдахад оролцож гуравдугаар байрт орж одоогийн амжилтын гарааны үүд нээгдсэн аж.

Топ модель бүсгүй “Никитон”-ийн Бачкагийн “Аргагүй сайхан Бурмаа, “Татар ажиллагаа” уран сайхны кино, “Гэр” телевизийн олон ангит кинонд дүрээ мөнхөлж шаггүй жүжигчин гэдгээ харуулсан.

Өөрийнхөө гоо сайханд ихэд анхаарч дөч гарч яваа гэхэд 25 настай бүсгүй шиг гялалзаж яваа тэрбээр сүүлийн үед олны танил бүсгүйчүүдийг хуйлруулаад байгаа соланоор үйлчлүүлэх болжээ. Жүжигчин Золоогийн найз залуутайгаа хамтарч нээсэн "Zolo's" hair beauty салоныг сонгосон байна. 

Д.Ана