Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог фэнүүд нь ихэд дэмждэг. Төрсний дараа биеийн галбир алдагдаж таргалах гээд олон асуудал эмэгтэйчүүдэд тулгардаг. Тэгвэл энэхүү асуудлуудыг төвөгүйхэн давж нормондоо орж болдог гэдгийг харуулсан түүнд бүсгүйчүүд урмын үгийг харамгүй хайрладаг юм. 

Тэрбээр "Хүний сэтгэлд нь Нар Мандуулж, Бодолд нь цэцэг тарина гэдэг Хамгийн Том Буян гэнэ Нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж байя" гэж уриалж нийгмийг сайн сайхан руу хөтлөхийг эрмэлзэж явдаг нэгэн. 

Үргэлж эрч хүчээр хөглөгдөн гэгээлэг байхыг чухалчилдаг дуучин бүсгүй ханиа сонгож, хөөрхөн Бүжин охинтойгоо болсон. Хайрын талаар нэг их үг унагаад байдаггүй Ану саяхан "Хайр сохор зүйл биш ээ. Харин ч бүгдийн далд чанарт нуугдах сайхан бүхнийг нээн илрүүлэгч юм..." хэмээлээ.

Хайртай хүнээ олж аз жаргалтай амьдралыг хэн бүхэн л хүсдэг. Тэгвэл монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүнд бичигддэг түүний гэр бүлд уншигчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе.

Д.Ана