Г.Сарангэрэл нарын дөрвөн хүн хар тамхи хэрэглэсэн хэргээр  анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял аваад байгаа билээ.

 Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчид хүлээн авснаас 14 хоногт багтаан  Улсын дээд шүүхэд хандах эрхтэй байдаг. Үүний дагуу Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид  Улсын дээд шүүхэд өнөөдөр хандлаа.

Г.Сарангэрэлд н.Ялагдашгүй гэх залууг 07-р сарын 5-ны өдөр зодсон хэргээр Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч  хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин н.Ялагдашгүйд Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Өнөөдөр энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа.

Луусангийн хорих буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид хоригдож байгаа Г.Сарангэрэлийн   шүүх хурлын товыг бид эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа