Н.Батбаяр цомхотголд өртөх нь тодорхой болжээ
2014/10/07
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хариуцаж буй яам бүтцийн өөрчлөлтөд өртсөнөөр тэрээр сайдын албаа өгөх нь тодорхой болж байна.
МАН-ын бүлгээс хоёр ч удаа огцруулах "виз" хүлээн авч, сүүлийнхийг нь энэ чуулганаар хэлэлцэгдэхээр товлогдсон ч бүтцийн өөрчлөлт нэрээр түүнийг хариуцлагаас мултлах нь бололтой. Уг нь бүтэц, хариуцлагын асуудал тусдаа байх ёстой гэж МАН-ын бүлгээс удаа дараа шаардаж байгаа ч эрх баригчид Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхгүйгээр түүнд "цомхотгол, бүтцийн өөрчлөлт" гэсэн шошго зүүлгээд явуулах гэж байна.
Эдийн засгийн хөгжлийн хэмээх гоё нэртэй бие даасан яамыг байгуулсан ч хоёр жилийн хугацаанд эдийн засаг шалдаа бууж, уруудсан учраас яам толгойлж буй сайдтай хариуцлага тооцох, хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг. 100 хоногийн тоолууртай "Эзэн-100", "Чингис", "Самурай" бонд гээд их мөнгөөр хэмжигдэх эдийн засгийн агуулгатай олон ажлын үр дүн, хариуцлагын асуудлыг сайдаас нэхэх ёстой. Гэхдээ хариуцлага тооцох шаардлага бүтцийн өөрчлөлтийн далбаанд замхрах ёсгүйг ард иргэд сануулж байгаа юм.
Зочин · 2014/10/08
ERUNHII SAID AA BATBAYARIIG YAVUULCHIHDAG YUM BAIJ ULAANIIG ARAI ULDEEH GEED BGAA YUM BISH BIZ ADILHAN L YAVUULNA SHUU.
Зочин · 2014/10/08
Estoi harin ch ih yum hiisen said gedegtei sanal neg baina. Hamgiin ih ajil hiisen said. Eronkhii said bolohoor hun dee! Amjilt husie!
Зочин · 2014/10/08
Harin ch yum hiisen said shvv. Chingis Samurai bond bosgoogvi bol yah baisan yum be. Odiid ediin zasag elgeeree hevtsen baigaa
ganaa · 2014/10/08
*****iig ****uubal taaran? Esvel tug tahih heregtei