УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхдээ ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчихийн зэрэгцээ салбараа удирдаж чадахгүй байгаа нэр хүнд нь унасан зарим сайдыг өөрчлөх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэдний дурдсан салбарууд бол эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байв. Тэгэхээр энэ салбарын сайд В.Удвал, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нарыг хэлж байгаа бололтой. Мөн хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, цөөнхийн бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байхыг анхааруулсан шаардах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж мэдэгдлээ.

                           

Үүнээс гадна төсвийн хэмнэлтээс бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэж мэдэгдэв.