Дархан-Уул аймгийн Шарын голд дахин хоолны хордлго гаржээ. Тодруулбал Шарын гол сумын  11 жилийн 2-р сургуулийн 6а бүлгийн хүүхдүүд гэдсээр нь өвдөөд, бөөлжөөд байна, одоогоор 12 хүүхэд үзүүлж, 4 хүүхдийн  биеийн байдал хүндэвтэр гэсэн мэдээлэл  ирсэн байна.  

Үүнтэй холбоотойгоор  5 өвчтнөөс  ходоодны угаадас, хоолны 8 дээж, хүнсний бүтээгдэхүүний 14, усны 2 сорьц, 5 арчдас авч  МХЕГ-аас  лабораторит хүргүүлсэн байна.  

Өнөөдрийн байдлаар  16 хүүхэд  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 4 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг эх сурвалж хэлж байна.  

Харин тус ангийн  үлдсэн  16 хүүхэд болон ангийн багшийг  эмчийн хяналтад хамруулаад байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа