МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирснээр улс төр бужигнаж эхлэв. Гэхдээ түүний энэхүү шийдвэр гэнэтийн биш гэдэг нь мэдээж. Тэрбээр эх орондоо газардсан  даруйдаа хурал, уулзалтад оролцож завгүй явж байна.  Тэр ч бүү хэл шуудхан “Шударга ёс”  эвслийн бүлгийн хуралд суусан нь мөн л анхаарал татсан явдал боллоо. Бүлгийн хуралдаан  нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд улстөрийн цаг үеийн асуудлаар ярилцсан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байгаа.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцээ өргөн барьж УИХ-аар эхний даваагаа давсан.  Тэгвэл одоо тэрбээр шинэ бүрэлдэхүүнийг УИХ-д оруулах гэж хичээж байгаа.  Ингэхдээ мэдээж аль нэг нам, фракц бүлэглэлд  тэгш бялуу хүртээх зарчмаар ажиллах юм.  Гэтэл энэхүү бялуу хуваах зарчим улам нь хүндрээд байгаа бололтой.  Эх сурвалжуудын хэлж буйгаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гэрээний дагуу сайдын тоогоо багасгахгүй хэмээн шантааж хийж байгаа сурагтай.  Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр бүлгийн хуралд суусны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан гэх мэдээлэл байгаа юм. Дээр хэлсэнчлэн яамдынтоогцөөлснөөр “Шударгаёсэвсэл”-тэйбайгуулсан 25 хувийнквотынгэрээгээзөрчихөдхүрчбайгааюм. Тиймээс л Н.Энхбаяр эх орондоо ирсэн.  Гэхдээ тэрбээр энэ талаар дорвитой мэдээлэл өгөхгүй байгаа юм.  Түүнийг ирсэн даруйд хэвлэлийнхний “Та Засгийн газрын шинэ бүтэцийн тухайд ямар саналтай байна вэ” хэмээн асуухад тэрбээр “Шинэ бүтэцтэй ажиллах гол санаачлагыг Ардчилсан нам гаргасан шүүдээ. Миний хувьд эвслийнхээ гишүүдээс мэдээлэл авч байна.Нэг зүйлийг онцлон хэлэхэд эвслийнхээ гишүүдээс мэдээлэл авах гэж л уулзсан болохоос биш тодорхой асуудал хэлэлцээд шийдвэр гаргасан зүйл байхгүй. Бид чинь удаан хугацаанд уулзаагүй хүмүүс  шүү дээ. Уулзалгүй удсан найз нөхөд, хамт олон чинь уулзахаараа биенийхээ амар мэндийг асууж энгийн яриа өрнүүлдэг биздээ.Тийм л уулзалт гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.Тэгвэл УИХ-ын гишүүн  О.Баасанхүү Н.Энхбаярыг зүгээр нэг ирээгүй илтгэсэн мэт жиргэж эхлэв. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа "Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэр өөрчлөгдсөнгүй. Засаг барьж буй эвсэл тарж, МАХН-МАН гэсэн илүү хүчирхэг, илүү залуу эвсэл байгуулагдах нь"  хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татаж байна.  Энэ нь дөрвөн сайдын асуудал дээр тохиролцож чадахгүйд хүрвэл  МАХН, МАН-тай нэгдэж чадна  шүү гэж АН-ын сүрдүүлж байж ч мэдэх. Мөн О.Баасанхүүгийн энэхүү жиргээг Н.Энхбаярын байр суурь ч гэж  хэлж болох юм. Тиймээс Н.Энхбаяр зүгээр нэг ирээгүй нь ойлгомжтой.  Тэрбээр ид өрнөж буй улстөрийн улам сонирхолтой ээдрээтэй болгох ч жүжиг тавьж мэднэ.  Юутай ч маргаашнаас намуудын хоорондох улстөр халуухан үргэлжлэх бололтой. 


                                                                                                                                                                                Д.Анар  

 

- See more at: http://www.unen.mn/content/40846.shtml?alias=politics#sthash.czdwJIHf.dpuf