Монголын миссийн тэмцээний ялагч болж сайхан бүсгүйгээр 2001 онд тодорсон мисс Ё.Нямжавыг хүмүүс таних биз ээ. Сүүлийн үед тэрбээр улстөрд хүчин зүтгэх болсон. 

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ын VI Бага хурлаар Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогдож ажиллаж яваа. Тэрбээр 2002 онд хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Мөн БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны их сургуульд сэтгүүл зүйн магистерийн чиглэлээр зуун хувь төрийн тэтгэлэгээр суралцсан төгсөөд эх орондоо ирсэн юм. 

"Ямар ч эмэгтэй хүн хэнээс ч дутахааргүй сайхан боловсрол сайн мэргэжилтэй байхад үнэ цэнэтэй гоёл чимэглэлээс илүү үнэтэй гэж боддог" хэмээн ярьж байсан мисс бүсгүй НАМЗХ-ын дэд Ерөнхийлөгчийн албыг хашихын зэрэгцээ Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөхөөр давхар ажилладаг байна. Тун удахгүй улс төрд орж ирэх нээ.

Д.Ана