Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж,  Төв аймгийн цагдан  хориход саатуулаад байгаа билээ.

М.Тулга “Сонгдо” эмнэлэгт хянагчийн  хараан доор  нуруу болон хөлийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Харин  Л.Гансүх Төв аймгийн  цадан хорих төвд  хуурай өлсгөлөн зарлаад байгаа юм.   Энэ талаар  Л.Гансүхийн  өмгөөлөгч Ц.Баасандорж:  Л.Гансүх амь насаараа дэнчин тавьж хуурай өлсгөлөн зарлаж байна.  Хэрвээ түүний хууч өвчин сэдэрч, амь нас, эрүүл мэндээрээ хохирбол  энэ хэргийг  шалгаж байгаа комиссар  Н.Золжаргал хариуцлага хүлээнэ.  Хүнийг эрүүдэн шүүж болохгүй байхад ингэж  цагдан хорьж байгаа нь буруу” хэмээн мэдэгдсэн юм. 

Хүн хуурай өлсгөлөн зарласан тохиолдолд бие организм хямарч, усны дутагалд орсноор  нас бардаг байна.  Харин хүн бүрийн усны дутагдалд орох хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд  4-7 хоног хуурай өлсгөлөн зарлахад усны дутагдалд ордог ажээ.

А.Баярмаа