Г.Сарангэрэлийг зодсон этгээдийн хэрэг прокурорт шилжлээ
2014/10/15
2014 оны 7-р сарын 5-ны өдөр Г.Сарангэрэл Баянгол дүүрэгт явж байхдаа Ялагдашгүй хэмээх эрд зодуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байсан бөгөөд Г.Сарангэрэл болон Ялагдашгүй нарт танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 181.2.1-ийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд байсан билээ. Харин Г.Сарангэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, н.Ялагдашгүйг үргэлжлүүлэн шалгаж хэргийг прокурорт шилжээд байгаа ажээ. Хэрвээ Г.Сарангэрэлийг зодсон этгээдийн гэм буруутайг шүүхээс тогтоовол түүнд гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ажээ.
Дашрамд дуулгахад Г.Сарангэрэлд зохиомол хэрэг үүсгэсэн хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын экс удирдлагууд шалгагдаж байгаа. Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүний тоог Эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Хурц нар нэмээд байна. Тэднийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ.
Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр төрд халдсан хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан. Тэд Иргэний хэргийн I шүүхэд Иргэний хуулийн 511.1-2-ыг үндэслэн хандаад байсана юм. Харин тус дүүргийн шүүхийн шүүгч н.Энхбаяр 2014-08-26-ны өдрийн 14451 тоот шүүгчийн захирамжаар О.Баасанхүүгийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар О.Баасанхүүгийн гэрийн хаяг, Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хорооны тодорхойлолт, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй байдал, үл хөдлөх хөрөнгөгүй, нийгмийн даатгал төлдөггүй, хорих ангид байгаа зэргийг баримтжуулан шүүхэд өгөхөд 2014-10-08-ны өдөр амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэдгийг хангалттай баталж чадахгүй байна хэмээн өргөдлийг хүлээн авахаас татгалзжээ. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах шатны шүүхэд өргөдөл өгч байгаа ажээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/10/16
SARANGEREL HOHIRLOO SHDEE. HURDAN SULLAJ UUCHLAL GUIJ, NUHUN OLGOVOR OLGOH YODTOI
Зочин · 2014/10/16
heden huntei zodoldood yavdag ***iin ****** ve
Зочин · 2014/10/16
БААСАНХУУ БОЛМООР ЮМ ИЧХЭД ЯААНА ЯДАРСАН ЭМЭГТЭЙ ХҮНД ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮНИЙ ЭР БАЯРАА ИЙМ МАЯГААР ГАРГАХ Ч ГЭЖ ГЭЖ ДЭЭ АРЧААГҮЙ ЭР ХҮН ЮМ ДАА ИЙМ ХҮН ИХ ХУРАЛД СУУЖ БАЙХ ГЭЖ ЧААВААС
Зочин · 2014/10/16
юу ч ойлгосонгүй, ямар найруулга ******тай, өгүүлбэрийн бүтцийн зохион байгуулалтгүй бичдэг сэтгүүлч вэ, хэрэг алга
Зочин · 2014/10/16
зодуулсан гээд байсан хамгаалагч эр нь Ялагдашгүй хү н болж таарсан уу. Тэгхээр нь өөрийг нь хүн зодсон болгоод яллах нь уу. Нэрэнд бас учир байдаг гэж өвөөгийн хэлдэг үнэн бололтой