Жүжигчин П.Шүүдэрцэцэг миссээсээ илүүтэй кинонд тоглож олны танил болсон. "9009", "Хайрлаж болох уу", "Валентины захидал", "Гэнэтийн бэлэг" мюзикл, "Ану хатан" зэрэг кинонд дүр бүтээсэн билээ. 

Сайхан бүсгүйчүүдээс асуухгүй өнгөрч чаддаггүй нэгэн асуулт байдаг. Та хэрхэн гоо сайхандаа анхаардаг вэ? гэж олон эмэгтэйчүүд асуудаг. Тэгвэл жүжигчин Шүүдрээ бүсгүйчүүддээ зориулж гоо сайхандаа анхаарах нэгэн зөвлөгөөг хүргэлээ. "Ийм сайхан ном байдаг гэдгийг мэдлээ. Арьс чангаруулж нүүрээр тураах ид шидтэй гэнэ дээ. Арьсаа чангалж турдаг хэрэг ээ. Зөв хийснээр хөгширөлт удаан гэгч явагддаг. Үрчлээ бага суудаг гэж байна шүү. Дэгжин ихэмсэг залуухан харагдахыг хүссэн бүсгүйчүүдэд хэрэгтэй юм шиг санагдлаа. Уншаад хэрэгжүүлээд сууж байна даа. Амжилт хүсье Миний хувьсал нүүрний йога" хэмээн бүсгүйчүүддээ зөвлөв. 

Д.Ана