Жүжигчин А.Ганчимэг хэдийнээ олны танил болсон.  Анхны уран бүтээл нь “Халуун сэтгэл" кино. Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, "Нэг хоёрын гурав аа" зэрэг кинонуудад тоглосон. 

Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон юм. Тус прадакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүрхээр  наадагч" киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.

Өсч яваа залуу жүжигчин А.Ганчимэг амьдралынхаа ханиар Б.Энхтүвшинг сонгосон. Түүний хайрт Солонгос улсын нэгэн телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээнийхээ дагуу ажиллаж яваа гэдэг. Хосууд хөөрхөн охинтой болсон. Саяхан өөрийн цахим хуудаснаа бяцхан гарынхан зургийг нийтэлсэн бол миний босс хэмээн охиныхоо гарыг үнсч байгаа зургаа дахин орууллаа. Жүжигчин Гануухайдаа болон түүний бяцхан охинд эрүүл энхийг уншигчдынхаа өмнөөс хүсье

Д.Ана