23 дугаар сургуулийн анги дүүргэлт нормоос хэтэрчээ
2014/10/19
Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу МХЕГ-аас шалгалт хийсэн байна.
Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2,5-3 дахин нэмэгдэж 2014-2015 оны хичээлийн жилд 1-р ангийн 7 бүлэгт тус бүр 54-62 элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь багшийн ачаалал хэт их, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлж байна. Нэг хүүхдэд ноогдох талбай нормоос 2.2 дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байна. Мөн хүүхдийн нягтрал ихэссэнээс сурагчдын ширээ, сандлыг багтаах зорилгоор шахаж тавьж, хоорондын зай, тохиргоог алдагдуулсан, 1а, 1е ангийн зарим сурагчид самбар дээрхи бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос харж хичээллэдэг, ширээний эгнээ хоорондын зай багасчээ. Энэ нь сурагчдын хөдөлгөөнийг хязгаарласан, бичил цаг уурын тохиромжгүй танхимд удаан хугацаагаар албадмал байрлалаар стандартын тохиргоо алдагдсан ширээ сандал дээр сууж хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд сөргөөр /харааны эрхтэн, нуруу, нугалам/ нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Сургуулийн цайны газар нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч хүнсний төрөлжсөн агуулахгүй, хоол үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт хангалтгүй, ажиллагсдын амрах өрөөнд үдийн цайны бүтээгдэхүүнийг хадгалсан, үдийн цайны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх "Талх-чихэр" ХХК, "Мон-сүү" ХХК-тай хийсэн гэрээ нь журмын заалтыг хангаагүй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй талаар эцэг эх, асран хамгаалагчдаас тавьж байгаа санал гомдол үндэслэлтэй байлаа.
Иймд хоёрдугаар улирлын хичээл эхлэх хугацаанд дээрх зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дээд шатны байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар сургуулийн захиралд үүрэг даалгавар өгсөн байна.
Зочин · 2014/11/13
Хүссэн юм хүзүүгээр татна гэж энэ дээ ийм байдлыг ардчилал гэдэг юм мэдэв үү үхрүүдээ
Зочин · 2014/11/13
улин ******
Зочин · 2014/11/13
Ийм байдалд хүрэх гэж АН-ханг сонгож далдаганасан эцэг эхчүүд буруутай ш дээ.
Зочин · 2014/11/13
Нэг ангид 30 хүүхэд сууна уу 300 хүүхэд сууна уу ардчилсан нийгэмд хэнд хамаатай юм бэ?
Зочин · 2014/10/25
hi
Зочин · 2014/10/22
ер нь бух сургуулиуд адил юум биш уу хуухдийн тоо 40 оос дээш агаар булаалдаад урд талийн ширээ гэхэд л бараг самбартаа тулчихсан ийм л орчинд хуухдууд маань сур ч бна эрхэм дээдсууд монгоороо зодоод 10 20 хуухэдтэй сургуульд хуухдээ огно доод ард иргэд нь ??????????
Зочин · 2014/10/20
dund ahlah angidaa huuhdiin toog tsuuluh bodlogo bariad bga sanagdsan.my huuhed ungursun jil ****rdlagig ni hangaagvi gd hamran surgah toirogtoo yawsan.ts****id nemeh bish surdag huuhed l surgah heregtei shd.baga angi ni arai dendene ee.ta nar baga angiar ni orood vzeerei.arai bishee.
Зочин · 2014/10/20
Huuhdiin too bur aimar!!!!! Hedii niigmiin heregtsee ****rdlaga baigaa ch bidnii ireedui yun surch bolovsroh....,! zugeer aytaihan hashiij bgaa sanagdana tend osol gemtel bertel garhad hen hariutsah ve ?
Зочин · 2014/10/20
Handiv nerin dor etseg ehchudes hoyor say tugrug avchad yamarch surgaltin orchin bhgui huuhed angida gurav gurvara suj bn teher ***ed yamarch hichel hh sonirholgui bolood bn.
Зочин · 2014/10/20
Handiv avchad hussen angias n hucher nugu angiru solichod ***de hussen angiru n butsaj orulah geher ter zahiral ganbold erhlegch tsogzolma tsolmonbaatar nar ugin zurugui hunig zagnaj dairch davshilsan soyolgui buduleg surgan humujuleh yamarch chadvargui baliar yumnud