Өнөөдөр МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.  Уг хэвлэлийн хурал хойшилсон зартай зэрэгцэн Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар 11 цагаас Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн Б танхимд мэдээлэл хийхээр болсон талаар сэтгүүлчдэд мэдээллэв.  

АН-МАХН-ын хамтран ажиллах гэрээ болон түүний нууц хавсарлтын талаарх дуулианы талаар мэдээлэх бөгөөд энэ талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа