Л.Гансүхийн бие эрс мууджээ
2014/10/21
Ерөнхий сайдын ахлах зөвлөхЛ.Гансүх болон М.Тулга,Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс”хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж, Төв аймгийн цагдан хориход саатуулаад байгаа билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Өчигдрөөс түүний бие муудсан байна. Тиймээс Л.Гансүхийг эмчийн үзлэгт хамруулахад цус нь өтгөрсөн, 2 бөөр нь үрэвсэж, зүрхний хэм алдагдсан хэмээн оношилж яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж: Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал тааруу байна. Зүрхний хэм алдагдаж амь насанд нь аюултай байдалд хүрчихлээ. Монгол улсын Үндсэн хуулийн 16.6-д зүйлд Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байгаа. Үүний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэдгийг мэдэгдсэн байна.
Л.Гансүхийн хувьд өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа. Тиймээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон ШЕЗ-ийн дарга нарт хандаад байгаа юм. Тэрбээр “Шүүгч нар 3-5 сая төгрөгийн цалин авч ажилладаг хэрнээ хараат бусаар ажиллаж чадахгүй, АТГ-ын гар хөл болж байна. Ялангуяа шүүгч н.Алдар, н.Олзод нар гэм зэмгүй залуусыг хорьж байна. Энэ асуудлын улмаас шүүхийн нэр хүндгүй болж, залуус хохирч байгаа учир анхаарал хандуулна” гэсэн агуулгыг уг гомдол хүсэлтэндээ дурдсан ажээ.
Зочин · 2014/10/26
хyнии ******г узэх гуж баигаам биш.Оюу толгоиг монголын ард тумэнд ашиггyи гэрээ хиисэн 4 ********ын нэг гарцаагyи мeн билээ?!?!?!!!!!!
Зочин · 2014/10/24
Buruugvi vum bol vu gej olsson vum