Д.Оюунхорол: Иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна
2014/10/26
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газарт буцаан татаж дахин өргөн барьсан ч үнэхээр сул, иргэд рүүгээ чиглэсэн дорвитой дэмжлэг байхгүй төсөв болсныг бүлгийн гишүүд онцлон тэмдэглэжээ. Ялангуяа цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, таван төсөвтэй болсныг нэг болгох шаардлага хангагдсангүй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Мөн ДНБ-д эзлэх өрийн босгыг 90 хувьд хүргэхийг дэмжихгүй, хөрөнгө оруулалт нь царцаагдсан 328 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нэрээр ирэх онд хөрөнгө оруулалтыг задаргаагүй, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй ерөнхий дүнгээр нь төсөвт тусгажээ. Тиймээс объект нэг бүрийг мөнгө санхүүтэй нь төсөвт тусгаж баталж өгөх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Мөн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор өгөгдсөн зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих үүрэг ирэх оны төсвийн төсөлд огт хэрэгжсэнгүй. Төсвийн төсөлд урсгал зардлыг 11.5 хувь буюу 807.6 тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлэхээр оруулж иржээ. Эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ аль болохоор бууруулах ёстой. Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой гэж үзлээ. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж үзэж Төсвийн байнгын хороонд саналаа хүргүүлнэ гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. Мөн ирэх оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангаас анхаарал халамж нэн тэргүүн хэрэгтэй зорилтот бүлгийнхэнд сар бүр 20 мянган төгрөг олгох шаардлагатай байгааг онцлов. Ажилгүй, орлогогүй эмзэг бүлгийнхэнд энэ мөнгө маш их хэрэгтэй нь орон нутагт ажиллах үеэр мэдрэгдэж байгааг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Мөн одонтой эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэлгийг нэмэгдүүлэх, оюутнуудын тэтгэлгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөг болгож, зөрүүг төсөвт суулгах ёстой гэв.
Зочин · 2014/10/28
Баярлалаа.Оюунхорол оо.
Зочин · 2014/10/27
ЭНЭ КОММУНИСТ АЛУУРЧИН, ХУЛГАЙЧУУД ХЭДИЙД ЭЭ МОНГОЛ ХҮМҮҮСТ ИЙМ ИХ ХАЙРТАЙ БОЛЧИХВОО. МОНГОЛЫН ГОЛОМТЫГ САМАРСАН ХАРААЛ ИДМЭРҮҮД ТА НАР ҮНС ТООС БОЛЖ ДАЛАН УУЛЫН ЦААГУУР ХИЙСТҮГЭЙ!!!
Зочин · 2014/10/27
ЭНЭ КОММУНИСТ АЛУУРЧИН, ХУЛГАЙЧУУД ХЭДИЙД ЭЭ МОНГОЛ ХҮМҮҮСТ ИЙМ ИХ ХАЙРТАЙ БОЛЧИХВОО. МОНГОЛЫН ГОЛОМТЫГ САМАРСАН ХАРААЛ ИДМЭРҮҮД ТА НАР ҮНС ТООС БОЛЖ ДАЛАН УУЛЫН ЦААГУУР ХИЙСТҮГЭЙ!!!