ТЕГ-ын асуудлаар Тусгай хяналтын дэд хороонд хандана
2014/10/26
ТЕГ нь ажлын бус цагаар, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй сэтгүүлчдийг байцааж, хуулиар тусгайлан өөрт нь харьяалуулаагүй асуудлаар улстөржиж байна гэж МАН-ын бүлэг үзлээ. "Улс төрийн намын байранд ямар ч зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хогшил хураан авч, сэтгүүлчид, иргэд, жиргээчид, УИХ-ын гишүүний туслахыг дуудаж байцаасан үйлдлүүд гарлаа. ТЕГ нь Ерөнхий сайдын хувийн мөрдөх товчоо шиг ажиллаж байна гэсэн зарим хүмүүсийн шүүмжлэлд анхаарлаа хандуулах ёстой" гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Иймд ТЕГ-ыг хуулийн дагуу ажиллуулах талаар УИХ-ын дарга болон Тусгай хяналтын дэд хороонд шаардлага тавихаар болов.