Монгол ер нь “элдэв” хачиргүй хоол хүнс  авч идэх боломж байна уу. Мэргэжлийн хяналт байсаар атал “жоомтой хоол”, “ялаатай шөл”, “хорхойтой кимчи”, “цустай 00-ийн цаастай гурил”,  ”хэрэглэсэн хуруу ленттэй талх” зэргийг хэдий болтол бид “идэх” вэ?

Энэ талаар  гарсан мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын газар нь тэр бүр шалгадаггүй. Харин  тухайнн  зөрчил гаргасан байгууллага нь эргээд хэвлэл мэдээллээр олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн мэдээллийн хэрэгслийг нэг бол буруутгах нөгөө бол  тухайн хэрэглэгч буруу зөрөө харсан мэт ярих, эс бол хууль шүүхээр  сүр далайлгах байдлаар асуудлыг намжаан хандаж ирсэн нь өнөөдөр энэ төрлийн  зөрчил байх ёстой мэт энд тэндгүй түгээмэл  болж  хэвийн үзэгдэл мэт  болсон бололтой.

Иргэд хөдөлмөрчид аятайхан газар ороод аяга хоол аваад идье гэхлээр захиалга нь  ”элдэв шавьж”-ны хачиртай ирэх тохиолдол цөөнгүй гарах боллоо.  Өчигдөр гэхэд Улаанбаатар хотдоо л дээгүүрт орох “Берлин бургер” сүлжээ хоолны газрын  Чингэлтэй дүүргийн  ЗДТГ-ын дэргэдэх салбарт хоол идсэн нэгэн үйлчлүүлэгчийн захиалсан  Хачиртай баншнаас жоомны толгойн хэсгийн  тасархай бие гарсан байна. Энэ талаар үйлчлүүлэгч тэдэнд мэдэгдэхэд ихэд сандарч, таны хоолны мөнгийг бид авахгүй гэсэнч тухайн үйлчлүүлэгч мөнгөө төлөөд гарчээ. Харин  өнөөдөр “Берлин бургер” -ийнхэн та бүхний үзэж байгаа дээрх зургийг жоомны биш байсан хэмээн  гэжээ. Өчигдөр  ”жоомны  тасархай бие” мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч өнөөдөр харин үйлчлүүлэг та андуу харсан байна,  та бүхний харж байгаа энэ зүйл зүгээр л  хоолны үлдэгдэл байсан хэмээжээ. Үйлчлүүлэгч жоомны тасарсан бие, хоолны үлдэгдэл хоёрыг ялгаж хараагүй хэмээжээ.

Уншигчид та бүхэн өөрсдөө доорх зурагт тодруулсан зүйлийг жоомны тасарсан толгойн хэсэг мөн эсэхийг дор бүрнээ өөрсдөө анхаарч үзнэ бизээ. Ямартай ч бид  иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг орууллаа.

10748751_10204081442854101_91065311_n10748667_10204081442774099_395831695_nЦ.Мөнх