Ж.Батзандан АН-д түгжил үүсгэх үү
2014/10/28
Иргэний хөдөлгөөнөөр олноо танигдаж 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал хийсэн нь аймшиг 7-р сарын 1 гэх хар толбыг Монголчуудад үлдээсэн хүний нэг бол Ж.Батзандан. Зохион байгуулсан жагсаалаас нь болж таван хүн нас барсан болохоор тэднийг насаар нь шахуу хорих ял оноохоор төлөвлөөд байсан. Харин тэр хүнд цаг үед нь АН ивээлдэaэ авч О.Магнай, Ж.Батзандан нарт тулгаад байсан хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүх саяханых.
2008 онд бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон Ж.Батзандан 2012 онд Баянзүрх-Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд намынхаа алдаа оноог үнэнээр нь хэлж, төрсөн ахаа хүртэл матаж хэтэрхий шударга загнасан нь түүнийг өнөөдөр намаас хөөгдө дээрээ тулаад байна.
МАН-ынхантай цуг Ерөнхий сайдыг огцоруулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь АН-ынханы зэвүү дургүйг зэрэг хүргээд авсан. Тэрбээр намаас хөөгдсөн ч нэг их юм бодохгүй бололтой юм. Харин үхэхдээ үхэр буугар өмхийгөө тавина гэдэг шиг намаасаа хөөгдөхдөө Н.Алтанхуягийн булхайг нэг мөсөн дэлгэж хаячихаад гарах гэж байгаа бололтой. Тэрбээр өөрийнхөө жиргээнд
- Намайг хөөх туух яахав, нөхөдөө... намын дүрэм, үндсэн хууль хоёроо байнга уландаа гишгэдэг А даргыгаа яах вэ...
- Манай намын дарга нар гишүүдээ хөөж туух үед намын дүрмээ санана, бусад үед дүрмээ мартана, зөрчнө. Уг нь дүрэм бүгдэд тэгш үйлчлэх ёстой гэж бичжээ.
Түүнд баримт нь байгаа болоод л ингэж том дуугарч байгаа биз. Хэрвээ түүнийг намаас хөөх юм бол Н.Алтанхуягийн шаланд унасан нэр хүндийг шалбаагтай нь хутгах төлөвлөгөө боловсоруулсан байж таараа.
Ингэх нь урвагч шарвагчаараа дуудуулж байгаа түүнд нэр төр авч ирэх сайн талтай бөгөөд энэ нь сонгууль дөхөж байгаа цаг үед Ж.Батзанданд л ашигтай.
Харин АН-ын хувьд жинхэнэ түгжил үүсэж, нэр хүндээ алдах нь тодорхой болно. Одоо Ж.Батзандангаар түгжил үүсгүүлэх үү үгүй юу гэдэг нь Н.Алтанхуягийн сонгох шийдэх хэрэг болоод байна...
Зочин · 2014/11/02
batzandan ,magnai gej.magnai ni iluu baijee. olnii duiveeneer 1 yum udiig hurlee odoo bolnoo. uuniig algasayaa.uuriin bieiig ni man -d uguu yahanav haraya.
Зочин · 2014/11/02
batzandan ,magnai gej.magnai ni iluu baijee. olnii duiveeneer 1 yum udiig hurlee odoo bolnoo. uuniig algasayaa.uuriin bieiig ni man -d uguu yahanav haraya.
Зочин · 2014/10/30
танай гэр бүлийнхэн ямар ген өвлөж авсан юм бэ бүгдээрээ сонин шударга бус хэлсэн үг хийсэн гэрээндээ үнэнч биш хүмүү юм уу даа лав нэг бус ах нар чинь удахгүй шүүхэд дуудагдах байх шүү
Зочин · 2014/10/30
Said bolii geed gvigeed bsan gesn ichdegvi gar shvv
Зочин · 2014/10/29
ТҮГЖИЛ
Зочин · 2014/10/29
uul ni zorigtoi l yum daanch her hun yum boldoo hoorhii
Зочин · 2014/10/29
Alban tu****lyn tuluu yu ch hiihees butsahgui tugjil
Зочин · 2014/10/29
batzandangiin zuv shuu ingej duugarch chaddag humuus l olon bval uls tur eruuljine shuu dee
Зочин · 2014/10/29
БАТЗАНДАН ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Зочин · 2014/10/29
batzandaan chamd daraagin tuluvluguu bgan mu hun tigjildeh yahav zasag unsanaar ard tumnii amidral saijrah uu ingehin orond uldsen 2 jil oligtoihon ajilluulahiig ****rdaj ***hsan n deer bishuu daragin erunhi said hen boloh bolson hoinoo dahiad said nar tomiloh ajil turulu tsegtsleh gser btal hugatsaan duusna chi said bolj chadahgui bol dahiad l unagan gd dairna ajil hij bga hunii aldaag n shuumjileed bh shig amarhan yum bgui shde bi ch shuumjilj chadna huviin amitsaar ushurhuj buu ajil hii batzandaan
Зочин · 2014/10/29
батзандан гишүүнд амжилт хүсье