ГЕГ-ын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн ажилтнууд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн  онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17  ширхэг чонын арьс илэрсэн байна.

 Тус чонын арьсыг гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдэл учир саатуулан шалгасан байна.

6