Жуулчны визтэй Солонгос эмч нар “хулхин дээр цэцэг ургуулаад” байна
2014/10/29
Монголчууд эрүүл мэндийн салбар нь хөгжсөн гэдэг шалтгаанаар БНСУ- д эмчилгээ хийлгэхээр олноороо явах болсон. Энэ нь нэг талаас гадаад эмч нар сайн гэх ойлголтыг гэнэн Монголчуудад төрүүлж байгаа бөгөөд энэхүү бодолд Солонгос эмч нар “дөрөөлж” ашиг олох явдал ихээр гарах боллоо.
Тухайлбал өнгөрсөн 8-р сард, “Миндиллэ” эмнэлгийн эмч И Чүн Гүг гэгч нь жуулчний визтэй манай улсад ямар ч зөвшөөрөлгүйгээр үзлэг, оношлогоо, эмчилгээг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа нь тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байгаад хөөгдөөд гарсан.
Тэгвэл энэхүү түүх саяхан давтагдлаа. Тодруулбал БНСУ-ын эмч мөн л жуулчны визтэй манай улсад эмчилгээ хийнэ хэмээн орж ирсэн байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эмнэлэг түүнийг урьж залж ирсэн байгаа юм. Жуулчны визтэй нөхрийг ажил хийлээ гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын улсын байцаагч саатуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгалт хийсэн байна. Улмаар Солонгос эмчийг Монгол улсаас албадан гаргах, хувийн эмнэлэг болон эмчид хариуцлага тооцуулах дээрээ тулахад залж ирсэн хувийн эмнэлэгийнхэн нь МХЕГ-ын дарга, хурган дарга, цэргүүд рүү ярьж, томрох жишээтэй.
Монгол улсад ирж байгаа Солонгос эмч нарын зарим нь жуулчны визээр ирээд амралтын өдрүүдэд 2-3 хоногийн хугацаатай ирж үзлэг, оношлогоо, эмчилгээ, хагалгааг бөөндөөд яваад өгдөг гэж байгаа. Тэднийг нь манай Монголчууд зуучлаад өгдөг гэж байгаа.
Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй.
Нөгөө талаас манай улсад жуулчны визтэй ирээд байгаа эмч нар нь тухайн улсдаа хориглосон эм тариа хэрэглэж байгаа эсэхийг нь бид мэдэхгүй. Туршилт хийгээд харьчихсан хүний араас бид мянга зарга хийгээд тусыг олох нь юу л бол.
Тиймээс гадаадын эмч гэхээр “тахин шүтдэг” зангаа татаж, өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой асуудалд нухацтай хандах хэрэгтэйг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар ирсэн. Анхааруулгыг хүлээн авахгүй хохирсон бүсгүйчүүд ч бий.
Гадаад хүн мөнгөө аваад яваад өгнө. Тавьсан онош, эмчилгээ зэрэг нь таарахгүй болж тухайн хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах зэрэг эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй.
А.Баярмаа
Зочин · 2014/11/01
Би олон жил Солонгосд байсан юу гэхгээд байна вэ гэвэл Монголд ирж байгаа Солонгосууд бол 99% нь мөнгөгүй гуулгачин Солонгосууд манайд ирдэг юм.Яагаад гэвэл мөнгөтэй Солонгосууд манайд ирэх ********длагагүй Хятад Филиппин Индиноз зэрэг зах зээл сайтай оронд хөрөнгө орууллалт хийдэг юм.Мөнгөтэй со-нууд манайхыг тоодоггүй юм.Би тэнд 1998 оноос хойш байна.Энэ зальтай сонуудыг анхааралдаа авах хэрэгтэй ?!?!?
Зочин · 2014/11/01
зөв ш дээ зөв
Зочин · 2014/10/31
манай эмч нар өөрсдөө ямар ч чадваргүй ш дээ тэгээд яах гээд байгаа юм бэ манай эмч нар ч гэсэн бөөн сүлжээ мафи болсон байгаа ш дээ ялгаа юу байна яг адилхан л байна
Зочин · 2014/10/31
манай эмч нар өөрсдөө ямар ч чадваргүй ш дээ тэгээд яах гээд байгаа юм бэ манай эмч нар ч гэсэн бөөн сүлжээ мафи болсон байгаа ш дээ ялгаа юу байна яг адилхан л байна
Зочин · 2014/10/31
иргэд л зөв мэдээлэлийг өгдөг юм
Зочин · 2014/10/31
Монгол эмч нарын мэдлэг чадвар тааруу, ёс зүйн хэм хэмжээг баримтладаггүй, хүнтэй ялгаж харьцдаг, өвчтөнөө гэх сэтгэлгүй зөвхөн мөнгийг эрхэм болгодог зэргээс ард түмэн нь Солонгос руу явж эдийн засаг эрүүл мэндээрээ хохирч бна. Солонгос эмч нар Монгол эмч нар мэдлэг чадваргүй гэдгийг мэддэг учир мэдэхгүйг нь далимдуулж хийх ёсгүй хагалгааг хийж , хийгдэхгүй үнэтэй тариа тарьж Монголчуудыг эдийн засгаар нь хохироож бна. Үүнд Монголын ЗГ, ЭМЯ анхааралдаа авч бодлого боловсруулж Солонгост ЭМЯ наас төлөөлөл суулган учраа мэдэхгүй Монголчуудыг чиглүүлж өгөх хэрэгтэй бна.
Зочин · 2014/10/31
Боловсрол,эрүүл мэндийн чанар гэж байхгүй болсон шүү дээ.Яана даа...
Зочин · 2014/10/31
Цус багадалтыг цусны рак гэж оношилж байгаа эмч нарыг яах вэ? Ар гэрийнхэн нь хамаг мөнгөө барж байж Солонгост очиж үзүүлэхэд тэндхийн эмч нар гайхаж байна шүү дээ. Саяхан Хавдрын эмнэлгийн эмч нар ******ний хавдаргүй хүний хавдартай гээд оношилсон, бас өмнө нь буруу оношоор ******ийг нь тайрсан гэсэн мэдээлэл явж л байсан. Асуудлын гол нь монголчууд бидний мэдлэг дутууд биш манай эмч нарын мэргэшил, боловрол мөн ёс зүйд байна.
Зочин · 2014/10/31
Монгол эмч нарын маш том бизнёс
Зочин · 2014/10/31
***** mongolchuud negiigee gadaad huneer *****aad uuruu mungu olj baival bolnoo
Зочин · 2014/10/30
Манай монгол эмч нар үнэхээр мэдлэг чадвар ******тай, бүүр арайч дээ гэмээр. Анагаахын дээд их ****** байна
Зочин · 2014/10/30
дa.
Зочин · 2014/10/30
Монгол хүний эрүүл мэндээр тоглодог ******сайн солонгосчуудыг сайн шалгаж өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалцгаая. Зөв сэдэв хөндсөн сэтгүүлчдээ баярлалаа,амжилт хүсье
Зочин · 2014/10/30
Өнөөдрийн байдлаар эмч нарын цалин бага байгаа учраас гэмтлийн эмч нар нууцаар хагалгаа хийх, монгол эмч нар солонгосуудыг зуучилсаныхаа төлөө мөнгө авах зэрэг жишиг тогтсон байгаа юм биш үү Энэ асуудал дээр ЭМЯ,МХГ зэрэг мэргэжлийн байгууллага энгийн иргэдээс мэдээлэл авч шалгаж хөөж гаргаж байвал таарна
Зочин · 2014/10/30
Zarimdaa mongol emch nar ni buruu onosh togtoogood huuhed alhiin davaan deer Gadaad emch avarch baisan udaa ch bii. Nuguu talaar bol manai mongol emch nar buruu zuruu onosh togtoodgoos bolj chanargui bolson gesen ug.
baaYA · 2014/10/30
hariinhaniig haraad hoshuurdagaa bolii eoo mongolchuudaa.....
Зочин · 2014/10/30
yrij awchirsan hvmvvstei haryy tootsoo hiih huuli erh zvin vndestei baiwal arai deerdeh bolowuu