Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болж бэртэх явдал гарсаар байгаа.  Өчигдөр бага насны хүүхдийг өндрөөс унах гэж байхад нь Онцгой байдлын албан хаагчид аварсан байна.  

Тодруулбал  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шинэ Монгол хотхоны  зүүн талд 19 дүгээр байранд бага насны хүүхэд цонхоор унах гээд байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийн  албан хаагчид  ажиллаж Т /5 нас, эр/ цонхон дээр унах гэж байсныг аюулгүй болгож ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.  

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

 

 

А.Баярмаа