АН-ын ҮЗХ хуралдахгүй байхаар шийджээ
2014/11/01
Өчигдөр АН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн төрийн ордонд болж хот, нийслэл, хөдөө орон нутгийн 400 орчим төлөөлөгчид буюу намын анханы шатны байгууллагын дарга тэргүүлэгчид цуглаж намынхаа дотоод амьдрал, улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна. Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтай намынхаа дарга, удирдлагуудыг шүүмжилсэн өнгө аястай болж өнгөрсөн гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байна.
Анхнаасаа нэлээд шүүмжлэл, гомдол, хэрүүл тэмцэлтэй эхэлсэн удирдах ажилтны зөвлөгөөн дээр УИХ-ын гишүүдээс үзэгдсэнгүй. Тэр бүү хэл намын дарга нь үл тоомсорлов. Үүнд нь намын анхан шатны байгууллагын дарга нар маш их бухимдаж “бид нарын туслалцаагүйгээр эрх мэдэл албан тушаалд хүрсэн юм шиг аашилж байна, биднийг намын дарга, УИХ-ын гишүүд маань үл тоомсорлож байна” гэсэн гомдлыг их ярьсан гэнэ. Харин уг зөвлөгөөнд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Батчимэг тэргүүтэй цөөн гишүүд оролцсон байна. АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын хуралдаантай, хэд хэдэн замын нээлт, гутлын үйлдвэрийн нээлтэнд оролцож байгаа гэсэн шалтгаанаар удирдах ажилтны зөвлөгөөнөө үл тоомсорлож орхисон нь гишүүдийнх нь эгдүүцлийг бүр ч их хүргэсэн гэнэ.
Ингээд намын дарга, УИХ-ын гишүүд нь оролцоогүй уг зөвлөгөөнөөс намынхаа эв нэгдлийг хангах, даргаа хамгаалах чиглэлээр шийдвэр гаргасан гэж байгаа ч энэхүү санаачлагад нэгдсэн төлөөлөгчид нь дуртай дургүй гараа өргөж хэлбэр үзүүлсэн төдий гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм.
Төлөөлөгчид АН-ын ҮЗХ хуралдахыг шаардаж, ҮЗХ хуралдтал Улаанбаатар хотоос явахгүй, суулт хийнэ гэх ч байр суурийг илэрхийлсэн гэнэ. Харин нэг хэсэг нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж намын даргаа өмгөөлж багагүй зөрчилджээ.
Энэ үеэр АН-ын ҮЗХ хуралдахгүй гэсэн шийдвэрийг УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн байна. Тэрээр “Хэрвээ бид эв нэгдлээ алдвал ялагдана” гэдгийг сануулаад “МАН-ын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болж Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шаардлагагүй. Харин намын дүрмээ өөрчлөх, дотоод асуудлаа шийдвэрлэх асуудлаар ҮЗХ хуралдуулж болно” гэж байр сууриа илэрхийлжээ.
Д.Эрдэнэбат даргын ҮЗХ хуралдахгүй гэсэн шийдвэрийг АН-ын удирдах түвшинд тохиролцож баталгаажуулсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Өнөө маргаашгүй ҮЗХ хуралдана гэсэн хүлээлттэй байсан АН-ынхан асуудлыг гүйцэтгэх хороо, АН-ын бүлэг дээрээ шийдэж УИХ-ын нэгдсэн чуулганаар хагалахаар тохиролцсон гэдгийг эх сурвалж онцолж байна.
Ийнхүү бүтэн 6 жилийн турш их хурлаа хуралдуулдаггүй, Сонгуулийн дараа ганцхан удаа ҮЗХ-гоо ганц л удаа хуралдуулсан АН үүсээд байгаа асуудлуудаа фракцын толгойлогчид, намын удирдлагууд, УИХ-ын гишүүдийг тойрсон цомхон хүрээнд уламжлалт тохироо наймааны аргаараа шийдэх болсонд эгдүүцэх гишүүд олон байна.
Зочин · 2014/11/03
ЭНЭ ТҮВДЭНДОРЖ МоАХ-ООС УРВАГЧ СУУЖ БАЙГААГ НЬ ХАРААЧ ЯС ГОРЬДСОН НОХОЙ ЮМ УУ?
DGMGG · 2014/11/03
АЛТАНХУЯГ СОНГУУЛИАР НАМАА ОЛОНХИ БОЛГООГҮЙН ХАРИУЦЛАГА, УЛСЫГ ӨРӨНД БАРИГДУУЛСАН, ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР ХЭВТҮҮЛСНИЙ, ХУУЛИЙГ БАЙНГА ЗӨРЧДӨГ, ӨӨРТӨӨ ХУУЛИЙН ГАДУУР 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВААРИЛУУЛАН АВЧ ТЕНДЕРГҮЙ ЗАРЦУУЛСАН, БАС ХУДАЛЧ-ОЛОН АМТАЙ, ИРГЭДЭЭ ЮУЧ МЭДЭХГҮЙ ГЭЖ ДОРОМЖИЛДОГ, ДОТООДЫН ЧИХЭР, ГУРИЛААС ӨӨР ЮМ ИДЭЖ ЯАХ ЮМ БЭ ГЭЖ ЗАГНАДАГ,ЭНЭ БҮХНИЙ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ. АРД ТҮМЭНД АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ УЛАЙРАН ШУНАГЧ ХЭРЭГГҮЙ.
hehe · 2014/11/03
Har maluud um da Altanhuvgiig delhiigees ****uulmaar b.na shvv halzan biz daa minee
Энэ тэнэг намаа · 2014/11/02
Энэ тэнэг намаас одоо гарсан дээр юм байна унхээр илжэг болсон алтанхуяг энэ намыг дахин босхооргуй болгож нугсалж байна тэр сайханбилэг эрдэнэбатаа авад зайл ****** адгын ********
Зочин · 2014/11/02
muusain *****guud
Зочин · 2014/11/02
muusain *****guud
Зочин · 2014/11/02
muusain *****guud
Зочин · 2014/11/02
Зочин · 2014/11/02
muu *****nuudiig bugdiig n alj uls orno avrahimsan
tahi · 2014/11/02
oyundariig hamt ****uulah heregtei A tai hamt
tahi · 2014/11/02
oyundariig hamt ****uulah heregtei A tai hamt