Хордлого болсон хүүхдүүдийн бие сайжраагүй байна
2014/11/02
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 55 хүүхэд 2014.10.29-30-ны өдрүүдэд гэдэсний халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилж, тус сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 2014.11.02-ны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 27 хүүхдийн биеийн байдалд эмч нар үзлэг хийж 14 хүүхдийг гадуур гаргажээ. Одоо эмнэлэгт суурь өвчтэй 13 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаас хүндэвтэр 1 хүүхэд, гэдэс нь гүйлгэсэн 3 хүүхэд байна. Дээрх хүүхдүүд болон цэцэрлэгийн хоол, хүнснээс дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн. Шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна.