Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн 26 настай Г.Дэнзэнгийн
 4800 дахин ашигтай бизнесийн timeline

 

Он дараалал

Үйл явдал

2012.01.07

1 сая төгрөгийн дүрмийн сан бүхий “Говь Повер” ХХК-ийг Г.Уянга, Д.Баярхүү нар шилжүүлэн авсан

2012.10.11

“Эрдэнэс Таван толгой” ХК-ны ТУЗ-ын даргаар Г.Дэнзэнг томилов

2012. 10.11

“Эрдэнэс Таван толгой” ХК-ны ТУЗ-ын дарга Г.Дэнзэн 2012 оны цалин гэж өөртөө 16000  ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан

2012.12.25

 “Эрдэнэс Таван толгой” ХК-ны Удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн 36 тоот шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан

2012.12.29

“Эрдэнэс Таван толгой” ХК “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” хаалттай тендерийг  амралтын өдөр зарлав.

2013.01.16

 

Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Уянга гэгчийн үүсгэн байгуулсан “Говь повер” компани “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерт ялсан.

2013.04 сард

Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж солигдов

2013.06.06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав

2013.06.28

АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав

2013.11.15

“Говь-повер” ХХК  “Эрдэнэс Таван толгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан

2013.11.19

“Говь-повер” ХХК  “Эрдэнэс Таван толгой” ХК хоорондоо эвлэрч “Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон

 

Улмаар

2013.11.28-нд 1,200.0 сая,

2013.12.13-нд 100,0. сая,

2013.12.27-нд 600.0 сая,

2014.01.03-нд 2,000.0 сая,

2014.01.16-нд 4 удаагийн шилжүүлгээр 788.5 сая төгрөг,

нийт 4,688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргуулан авчээ.

2014.05.14

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдав

2014.11.04

Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэлгүй хойшлуулсаар байна