Өнөөдрийн чуулганыг цуцаллаа
2014/11/05
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдрийн хуралдаан байхгүй, гишүүд байнгын хорооны хуралдаа суугаарай” гэж өнөөдрийн чуулганыг цуцлав.
Өнөөдрийн чуулганаар:
- Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал;
- Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан юм.