Жүжигчин Цоомоо эхнэртээ “шонхор” бэлэглэсний учиг тайлагдав
2014/11/08
Жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаярыг уншигч та бүхэн андахгүй ээ. Түүний тоглосон киног үзээд инээхгүй байна гэж бараг л үгүй. Сэргэлэн, цовоо дүр төрхийг бүтээж явдаг цоглог залуу.
Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард хайртай хантдаа "шонхор" шувуу авч өгөн бэлэг барилаа хэмээн цахим найзууддаа дуулгаж байсан. Харин түүний ханьдаа барьсан бэлэг нь "Омарын эрэлд" адал явдалд, инээдмийн шинэхэн кинонд нь тогложээ.
Эхнэр амьтан тэжээмээр байна гээд байхаар нь "Арабын шэйх шиг л Шонхор аваад өгчлөө" хэмээсэн нь хошигнол байжээ. "Омарын эрэлд" адал явдалт инээдмийн киног та бүхэн үзэж шонхорыг хэрхэн дүр бүтээснийг үзэх боломжтой.
Д.Ана
ЗОЧИН · 2014/11/14
ЭНЭ ТЭНЭГ ШУВУУ ЗОВООГООД ЯМАРЧ ХАРЬЦААНЫ СОЁЛГҮЙ ТЭНЭГ ЭНИЙГ ТӨВИЙЛГӨЖ БИЧДЭГЭЭ БОЛИМООР ЮМ
Зочин · 2014/11/10
яахаарааа ийм ****** жүжигчид өөрсдийгөө рекламдаад байдаг юм болоо. өөрсдийгөө рекламдаж биш авъяасаараа хоолоо олж идээчээ. сая гарсан Омарын эрэлд гээд үнэн тэнэг кино мөнгөний барлаг байна лээ