Парламентад суудалтай намуудыг засагт урихаар болжээ
2014/11/09
Н.Алтанхуягийн ачаар Ардчилсан намд салхи оров. УИХ-ын 28 гишүүн Засгийнгазрынтэргүүнийг огцруулах хүсэлт гаргаж, АН-ынхан дэмжсэнээр Ерөнхий сайд, Засгийн газартайгаа огцорсон нь улс төрийг бужигнуулсан хэрэг болсон. Гэхдээ энэ бужигнаан АН-д түлхүү өрнөснийг тэмдэглэх нь зүйтэй. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаасаа огцорч, намынх нь15 гишүүн шууд болон шууд бусаар дэм үзүүлэн, Засгийн газрыг унагасан нь АН-ын дээд байгууллагуудыг сэрээсэн гэхэд болно. Энэ утгаараа АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ҮЗХ-ны хурлыг товлоод зогсохгүй эсрэг кноп дарсан найман гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасанюм. Энэ удаагийн хурлаар дээрх асуудлыг голчлон хэлэлцсэнбөгөөд намынхаа их хурлыг хэзээ хуралдуулах талаар ярилцжээ. Бүтэнхоёр өдөр шөнөдөл болтол хуралдсан ҮЗХ-ны хурлаас Засгийн газрыг унагахаар эсрэг кноп дарсан наймангишүүнийг хөөх Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгохоос гадна АН-ыних хурлыг ирэх сарынэхээр хийхээр тогтжээ. Түүнчлэн намындарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай урт хугацаанд хамтран ажиллахаар байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хүчингүй болгосон аж. Мөн АН-ын байгуулсан Засгийн газар огцорсон учраас дараагийн Засгийн газрыг байгуулах нөхцөл үүссэнийг авч хэлэлцээд УИХ дахь “Шударга ёс” эсвэл болон ИЗНН-тай хамтран засаг байгуулж байснаа өөрчилж, парламентад суудалтай намуудыг засагт урихаар болсонбайна. Ингээд АН-ын ҮЗХ-ны хурлыг тоймлон хүргэе.
АН-ЫН ҮЗХ-НЫ ГИШҮҮД ТӨРИЙН ОРДНЫГ “ЭЗЭГНЭВ”
Удтал хуралдаагүй ҮЗХ-ны хурал АН-ын гишүүд төдийгүй олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байв. Уг хурлыг энэ сарын 7-ны 15.00 цагт Төрийн ордонд зарласан. Энэ цагтай давхцан хэвлэлийнхэн цугларсан ч хуралдааны тов тодорхойгүй шалтгаанаар хойшилж, 18.00 цагт эхлэхээр болсон юм. Хэдийгээр хурал хойшилсон талаар АН-ын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй ч фракциуд нь тус бүртээ хуваагдан хуралдаж байсан бөгөөд ҮЗХ-ны хоёр ч гишүүн Бээжингээс ирж байгаа гэх мэт шалтгаанаар хуралдаан хойшилсныг эх сурвалж хэлсэн. Нөгөөтэйгүүр, ҮЗХ-ны хуралдаан нийгэмд багагүй хүлээлт үүсгэсэн байсан учраас маш өндөр хамгаалалттай болсныг хэлэх нь зүйтэй. АН-ынхан сүүлийн хэдэн жилд намынхаа дээд байгууллагуудыг хуралдуулаагүйгээс гадна намын дүрэмд заасанчлан хоёр жилд нэг удаа явуулах учиртай ротацийн сонгуулийг явуулаагүйгээс ҮЗХ-ны хурлын тов АН-ын гишүүдийг хөдөлгөөнд оруулсан гэж хэлж болно. Энэ ч утгаараа ҮЗХ-гоо хуралдуулахыг удаа дараа шаардаж ирсэн АН-ын Жигүүрийнхэн хурлын өмнө хэвлэлийнхэнд хандаж, “Эрх зүйн чадамжгүй ҮЗХ хуралдах гэж байна. Хэрвээ ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлийн бүтцийг өөрчлөн батлалгүйгээр хуралдаж, ямар нэгэн шийдвэр гаргавал энэ нь хүчин төгөлдөр бус байх болно” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн М.Зоригт ч мөн жигүүрийнхэнтэй адилхан байр суурь илэрхийлсэн юм. Нэгэнт намынх нь удирдах төвшний хүмүүс нэг дор цуглахаар болсон учраас намын гишүүдийн зүгээс тодорхой санал бодлоо хэлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн болохоор ҮЗХ-ны хуралдаан маш өндөр буюу олон давхар хамгаалалттай болсныг онцлох нь зүйтэй болов уу. Хуралдаан эхлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн, УИХ-ын гишүүн асан Б.Мэдрээ нар Төрийн ордонд цугларч эхэлсэн ч “Ажлын цаг дууссан” гэх шалтгаанаар хэвлэлийнхнийг Төрийн ордноос хүртэл хөөсөн юм. Товчхондоо, АН-ынхан ҮЗХ хурлаа хийх гэж Төрийн ордныг тэр чигээр нь эзэгнэсэн гэхэд болно.
ЗАСАГ ДАРГА НАР ХУРЛААС ХӨӨГДӨЖ, ОРДОНД СҮЛЖЭЭ УНАГАГЧ БАЙРЛУУЛАВ
Төрийн ордны хаалга бүрт хяналтынхан зогсч ҮЗХ-ны гишүүдийн үнэмлэх бичиг баримтыг шалган байж хурал эхэлсэн ч тэр даруйдаа бужигнаан үүсч, намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар хуралдаан даргалах гэснийг эсэргүүцэж, багагүй үймснийг эх сурвалж дуулгасан. Тухайлбал, Э.Бат-Үүл Н.Алтанхуягт хандан “Намын даргын алба хаших хуулийн хугацаа чинь дуусаад хоёр жил болж байгаа учир индрээс буухыг хүсч байна” хэмээн хатуу үг чулуудсан аж. Хачирхалтай нь сайн, муу сайхан муухайгаа хэлэлцэхээр товлосон хуралдааны үеэр Н.Алтанхуягт муу үг зориулсан хүн бүрийг бойкотлох хандлага ажиглагдаж байсныг зарим эх сурвалж хэлсэн. Тухайлбал, “Намын даргын эрх нь хүчингүй болсон” гэх үг хэлсэн Э.Бат-Үүл баатрын микрофоныг хааж, амыг нь барьсан байна. Харин үүнтэй зэрэгцэн зааланд бужигнаан үүссэн нь “ҮЗХ-ны гишүүн биш хүмүүс орж ирсэн байна” гэх мэдээлэл гарсантай зэрэгцэн бүх гишүүнийг гадагш гаргаж, дахин сайтар шалгаснаар цөөнгүй хүн хаалттай хаалганы цаана үлдсэн нь аймгийн Засаг дарга нар байжээ. Намын генсек орон нутгийн төлөөллүүдийн үгийг сонсоно хэмээн ийнхүү аймгийн Засаг дарга нарыг ирэхийг урьсан нь ийнхүү хэл ам болсон аж. Уг хуралдаанд Төв, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн Засаг дарга оролцохоор ирсэн ч ийнхүү “хөөгдсөн” байна. Ингэж багахан хэмжээний “цэвэрлэгээ” хийснээр хурал эхэлж, хурлын тэргүүлэгч болон тооллогын комиссыг сонгох гэж багагүй хэрэлдсэний эцэст НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар уг хурлыг удирдав. Намынхаа цөөнгүй гишүүнийг намаас хөөх, АН яагаад ингэтлээ шалдаа бууж, засгаа унагах хэмжээнд хүрчихэв зэрэг хурц асуудлаар мэтгэлцэх учраас харуул хамгаалалтыг маш өндөр хэмжээнд авахаа ч мартсангүй. Ямартай л УИХ-ын гишүүн М.Зоригт мэтийн олон нийтийн сүлжээгээр цуурч байдаг нөхөд байгаа гэж үзээд Төрийн ордонд сүлжээ унагагч байрлуулж, зарим нэг хүнд “амаа үдэх” даалгавар хүртэл өгсөн байна.
АМРАЛТЫН ӨДӨР ГОЛ “ХЭРҮҮЛ” ӨРНӨЖЭЭ
Харанхуйд эхэлж, харанхуйд дууссан ҮЗХ-ны хурлын гол хэрүүл амралтын өдрөөр өрнөжээ. Өөрөөр хэлбэл, эхний өдөр намын дарга Ерөнхий сайдын суудлаасаа буусан болон намын их хурлыг явуулж, дараагийн Ерөнхий сайдыг томилох гэх мэт зарчмын байр сууриа гишүүд илэрхийлсэн бол дараагийн өдөр буюу өнгөрсөн бямба гаригт намынхаа эсрэг кноп дарсан найман гишүүнийг тухайлан авч хэлэлцсэн бөгөөд энэ үеэр намын дарга амбицаа гаргаж, эсрэг санал өгсөн гишүүдийг өөрөөсөө уучлалт гуйхыг шаардсан ч анхнаасаа байр сууриндаа бат зогссон гишүүд гэдийсэн сурагтай. Тэр ч бүү хэл, “Засаг төрийг бужигнуулж, сөрөг хүчний гишүүдээс өөрийг нь огцруулах бичиг өргөн барих хэмжээнд хүргэсэн. Түүнчлэн намыг хувийн компани шигээ бодож, Н.Энхбаяртай ганцаарчлан гэрээ байгуулсан” зэрэгтээ өөрөө уучлалт гуйх ёстой гэх ширүүхэн шүүмжлэл намын даргыг чиглэсэн гэнэ. Хэдийгээр найман гишүүн хувийн шийдвэрээрээ эсрэг санал өгсөн ч “Нам бол багийн тоглолт” гэдэг утгаар эсрэг санал өгсөн нь буруу гэх шүүмжлэл ч найман гишүүнийг чиглэсэн байна. Гэхдээ эсрэг санал өгсөн нь намаас хөөх үндэслэл болохгүй гэж ҮЗХ-ны олонх гишүүн үзжээ.
ЖИГҮҮРИЙНХНИЙГ ҮЛ ТООВ
А.Мурат тэргүүтэй нөхөд жил гаруйн өмнөөс АН-ын дэргэд Жигүүр байгуулснаа зарлан, намынхаа удирдлагуудыг шантаажлах болсон нь нууц биш. Тэд Жигүүр байгуулсан цагаасаа ҮЗХ-г хуралдуулахыг шаардаж, ротацийн сонгууль хийх хугацаа хэтэрснийг сануулсаар ирсэн. Гэвч намынх нь удирдлагууд үнэндээ тэднийг үл тоодог нь ч нууц биш. Энэ жигүүрээс хамгийн хүчтэй дуугарч байсан УИХ-ын гишүүн асан А.Муратад Эрээний консулын албан тушаал өгснөөр амыг нь тагласан ч гэдэг. Дарга нь ийнхүү шагнал аваад явсны дараа Жигүүрийнхэн хэсэг чимээгүй байсан ч ҮЗХ-ны хурлын тов зарлагдахтай зэрэгцэн хэвлэлийнхэнд хандаж, “Эрх зүйн чадамжгүй ҮЗХ хуралдах нь. Юуны өмнө ҮЗХ-ны гишүүдийг шинэчлэн батлах ёстой” хэмээж байв. Түүнчлэн тэд ҮЗХ-ны хуралд оролцох хүсэлтээ сэтгүүлчдээр дамжуулан хэлсэн юм. Ингээд тэд хурлын өмнөх өдөр намынхаа генсек Ц.Оюундарьт албан бичиг илгээж, “Жигүүрийн гишүүдээс төлөөлөн болгон, 2-3 хүнийг ҮЗХ-ны хуралдаанд оролцуулж өгөхийг хүсье” гэх бичиг илгээсэн ч тэрбээр аман хариу өгсөн бөгөөд “Боломжгүй” гэсэн байна. Гэвч түүний татгалзсан шалтгааныг “Жигүүрийнхэн ирж үймүүлэх учраас хуралдаанд оролцуулахгүй” гэж хоорондоо ярилцжээ. Намынх нь дарга нарыг ийнхүү үл тоосон учраас Жигүүрийнхэн дахин хэвлэлийнхэнд хандахаар зэхэж байгаа аж. ҮЗХ-ны хурал эхлэхээс өмнө хэвлэлийнхэнд өгч байсан тэдний байр суурь хэвээр байгаа бөгөөд “Эрх зүйн чадамжгүй ҮЗХ-ны хурлаас хүчин төгөлдөр бус шийдвэр гарсан” гэх байр суурийг илэрхийлж, улс төрийн акци зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ц.ОЮУНДАРЬ:ЯМАР НЭГЭН САНАЛ ГАРАХГҮЙ БОЛ “ЭСЭРГҮҮ” НАЙМД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ
ҮЗХ-ны хурал хоёр өдөр үргэлжилж дууссаны дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авав.
-ҮЗХ-ны ээлжит бус хурлаас гарсан гол шийдвэрүүдийг танилцуулна уу?
-ҮЗХ 228 гишүүнтэй. Үүнээс 31 нь төрийн албан хаагч болсон. Ингээд ирвэл зохих 194 гишүүнээс 176 нь ирснээр хуралдаан 83 хувийн ирцтэйгээр хоёр өдөр болж өндөрлөлөө. Гурван асуудлыг авч хэлэлцсэн. Юуны өмнө ҮЗХ-ны хурал хаалттай горимд шилжсэн үед албан ёсны мэдээллээс бусад бүх мэдээлэл тухайн хувь хүний байр суурь гэж ойлгохыг сануулъя. Сошил медиа хөгжсөн өнөө үед хэдийгээр хаалттай горимд шилжсэн ч гишүүд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй. Тийм ч учраас ҮЗХ-ны хуралдааны танхимаас нэлээд мэдээлэл гадагшаа тарсан. Гэхдээ дахин хэлэхэд энэ бүх мэдээлэл нь албан бус, тухайн хувь гишүүний өөрийнх байр суурь гэдгийг хэлье. Хурлаас гурван асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд “Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” гэдэгтэй холбоотойгоор 2012 онд ҮЗХ-ны хуралдаанаас АН “Шударга ёс эвсэл” болон ИЗНН-тай хамтарч засаг байгуулах шийдвэр гаргасан байсан ч өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй. Тийм учраас намынхаа бүлэг болон намын даргад цаашид байгуулах Засгийн газрыг ямар чиглэлтэйгээр байгуулах талаар чиглэл өгөх шаардлага үүссэн учраас ээлжит бус хурлыг зарласан. Ингээд асуудлыг хэлэлцэх явцад тодорхой нам, эвсэл, бүлэг гэж заалгүйгээр УИХ-д суудалтай бүх намтай зөвшилцөл хийх эрхийг УИХ дахь АН-ын бүлэг болон намын даргад даалгасан. Шөнийн 02:00 цагт ҮЗХ-ны хурал дууссан тэр цаг мөчөөс эхлээд бүх яриа хэлэлцээр эхэлсэн гэж ойлгож болно. Хоёрдугаарт, МАХН-ын дарга Н.Энхбаяртай АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээний асуудлыг хэлэлцээд энэ гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзээд албан ёсны тогтоолоор баталгаажуулж өгсөн. Мөн намын Их хурлыг хуралдуулах. АН “Монгол хүн-2020” гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн, УИХ-д олуулаа болж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан. Энэ ялалтын эхлэл болсон “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд байгааг Их хурлаар авч хэлэлцэхээр болсон. Ингээд цаашид ямар чиг, баримжаатай явах вэ гэдэг асуудлыг Их хурлаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
-Намын даргын асуудлыг ямар байдлаар хэлэлцсэн бэ?
-Бидний байгуулсан Засгийн газрын тэргүүн огцорчихсон байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор намын даргыг цаашид ямархуу байдлаар сонгох вэ. Дээрээс нь олон гишүүний хэлсэнчлэн намын даргын үүрэгт ажлын хугацаа дууссан байгаа гэдэг асуудал бий. Тиймээс намын даргын асуудлыг Их хурлаар хэлэлцэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг миний бие ахлаад 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүллээ. Дээрээс нь намын даргын сонгуулийг хийхтэй холбоотойгоор Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлага гарсан. Манай Дотоод сонгуулийн хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Үүний дөрөв нь төрийн албанд очсон учраас дотоод сонгуулийн хороо бүрэлдэхүүнгүй нэлээд удсан. Энэ ээлжит бус хурлаар дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг бүрэлдүүллээ.
-ҮЗХ-ны хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвших хүний асуудлыг авч хэлэлцсэн үү. Төсөв батлагдах гэж байгаа энэ үед Ерөнхий сайдын асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлага тулгамдаж байгаа шүү дээ?
-ҮЗХ-ны бүрэн эрхийн хүрээнд бусад нам, эвсэлтэй байгуулах гэрээ болон Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэсэн хоёр бүрэн эрх бий. Түрүүний хэлсэнчлэн ямар нам, эвсэлтэй гэрээ хийхээс дараа, дараагийн үйл ажиллагаа шалтгаална. Тийм учраас одоо байгаа намын дарга болон УИХ дахь АН-ын бүлэгт энэ үүргийг өгсөн. Энэ үүргийн дагуу АН-ын бүлэг ажиллаад, шийдлийн хувилбараа дахиж ҮЗХ-нд оруулна. Түүний дараа Ерөнхий сайдыг тодруулах асуудлыг ҮЗХ батална. Тэгэхээр АН-ын бүлэг хэрхэн хурдтай ажиллахаас шалтгаалж ҮЗХ-ны дараагийн хурлыг зохион байгуулна.
-Тодорхой хугацаа зааж өгсөн үү?
-Тодорхой хугацаа зааж өгөөгүй. Ерөнхий сайдыг томилох асуудал хуулийн хүрээнд 30 хоногийн хугацаатай. Энэ хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэж, оруулж ирэх ёстой.
-УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө гэхээр сөрөг хүчинтэй хамтарна гэсэн үг үү?
-Яриа хэлэлцээр хийх эрх УИХ-д суудалтай бүх намд нээлттэй байх боломж, эрх чөлөөг нь олгосон. Бүлэг яриа хэлэлцээрийн явцад ямар шийдэл гаргаж, ҮЗХ-нд танилцуулахыг харна.
-Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг ҮЗХ хэлэлцээд, нэр бүхий гишүүдийг намаас хөөх шаардлагагүй гэж үзсэн гэж байгаа. Энэ ямар шалтгаантай вэ?
-Хэлэлцэх асуудалд Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцэх зүйл орсон. Дүрэм журамтай байгууллага учраас энэ дүрэм журмыг хүн бүхэн хүлээн зөвшөөрч, энэ намд элсдэг. Дүрэд заасан гишүүний хариуцлагын тодорхой заалтыг зөрчсөн нь санал хураалтын дүнгээр баталгаажсан учраас үүнд гишүүдээс ирсэн гомдлын дагуу Хяналтын ерөнхий хороо хуралдаж, шийдвэр гаргасан байсан. Энэ асуудлыг ҮЗХ маш нухацтайгаар хэлэлцсэн. АН аливаа шийдвэрийг гаргахдаа хүний эрхийн ямар нэгэн зөрчилгүй байх талаас нь асуудлыг авч хэлэлцдэг. Гэтэл Хяналтын ерөнхий хороо процедурын алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хүний тухай асуудлыг хэлэлцэхдээ хүнийг өөрийг нь байлцуулж, хэлэлцээгүй. ҮЗХ-ны ээлжит бус хурал маш богино хугацаанд зарлагдсан учраас тэрнээс өмнө амжуулах гэж процедурын алдаа гаргасан байна. Тийм учраас тэр өдөр гаргасан тогтоолыг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан. Түүнээс биш яг тэр үйлдлийг нь зөвтгөх ч юм уу, тухайн үйлдэл дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй.
-Тэгэхээр нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудал нээлттэй үлдэж байна гэсэн үг үү. Удахгүй хуралдах ҮЗХ-ны хурлаар асуудлыг хэлэлцэх үү?
-Нээлттэй. Хяналтын ерөнхий хороо бол манай намын шүүх гэсэн үг. Шүүх дээр гомдолтой гэж үзсэн ямар ч хүн өргөдлөө гаргадаг. Тэр өргөдлийг үндэслэж, Хяналтын ерөнхий хороо хуралддаг. Тэгэхээр олон зуун гишүүнээс намын дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох ёстой гэсэн өргөдөл ирсээр байгаа. Тэгэхээр энэ өргөдлийг хяналтын ерөнхий хороо хэзээд авч хэлэлцэх нь нээлттэй.
-Хэрвээ найман гишүүнд ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох санал гаргахгүй бол эсрэг санал өгсөн найман гишүүд хариуцлага тооцохгүй гэж ойлгож болох уу?
-Болно.
-Цаашдаа намын дүрэмдээ өөрчлөлт оруулах уу. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа шүү дээ?
-Намын дүрэмд “Сонгуулийн үр дүнгээр олонх болсон тохиолдолд намын дарга шууд Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлнэ” гэж заасан. Мөн намын дарга өөрөө тэр эрхээсээ татгалзах буюу өөрөө нэрээ дэвшүүлээгүй тохиолдолд намын дарга өөр хүнийг санал болгож, ҮЗХ-нд оруулж ирдэг. Тэгэхээр намын дарга өчигдрийн ээлжит бус хурал дээр өөрөө дахиж нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын дарга ч бас нэрээ дэвшүүлэхгүй гэсэн. Харин З.Энхболд дарга УИХ-ын 33 гишүүнийг бүгдийг нь зогсоож байгаад эрэмбэлье гэдэг саналыг гаргасан. Гэхдээ энэ нь дүрмийн бус санал учраас хүлээж аваагүй. Манай дүрмээр намын дарга санал болгосон тэр хүнийг ҮЗХ авч хэлэлцдэг.
-УИХ-ын чуулганы хуралдаанд ирж саналаа өгөөгүй гишүүд байгаа. Тэдэнд ямар хариуцлага тооцох талаар ярилцсан уу?
-Намын гишүүний хариуцлагын тухай журам дээр тодорхой заалт байдаг. “Эс үйлдэл” хийх гэж. Эс үйлдэл нь тодорхой санкцуудтай. Сануулах, улс төрийн албан тушаалд дэвшүүлэхгүй байх, сонгуульт албан тушаалаас нь чөлөөлөх, дөрвөн жилийн хугацаанд дахин сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх гэх зэрэг. Гэхдээ Хяналтын ерөнхий хороонд өргөдөл ирээгүй тохиолдолд энэ асуудлыг Хяналтын ерөнхий хороо өөрөө дур мэдэн авч хэлэлцдэггүй.
М.Өнөржаргал
энхтөр · 2014/11/10
Улс ,эх орон, ард иргэд, нийгмийн асуудлыг зүгээр л гэр орныхоо, дотор хэрүүл хийгээд, хүүхдээ зодож хашраагаад, хүргэнээ хөөгөөд хүүхдийг нь хойд эцгийн гарт оруулаад бүх цуглуулсан эд хөрөнгөө,өвөг дээдсийн үлдээсэн сан хөмрөгийг ломбардад тавьж өгөөд мөнгийг нь сэм гадаадын банкинд байршуул.....ялгаагүй сонсогдож байна.АН төрийн ажил хийж чадахгүй юм байна.
Зочин · 2014/11/10
төрийг зайдагнасан АН хан өнгөрсөн 2 жилд монголын сонгогч ард түмний 40%-ийг гадуурхаж, хууль хяналтынхантай хавсайдан шорон оронд хийж байж эрх мэдэл авсан ч үнэнд гүйцэгддэг гэдгийг хорвоо харуулжээ