Сэлэнгэ аймагт гахайн мялзан гарч, хөл хорио тогтоолоо
2014/11/09
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг “Түмэнбут” ХХК-ийн гахайн фермийн 30 гаруй гахай 2014.10.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн бйана. Дээрх амьтнаас дээж авч Улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Гахайн мялзан” өвчин болох нь тус тус тогтоогджээ.
Тиймээс сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тус тус тогтоосон бөгөөд өвчний шинж тэмдэгтэй 28 гахайг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.