800 саяар өөрсдийгөө урамшуулсан татварынхныг АТГ шалгаж эхэллээ
2014/11/09
Монгол Улс татварын ачаалал өндөр орны нэгд яахын аргагүй ордог билээ. Энэ нь ард иргэд, аж ахуй нэгжүүдэд ачаалал их байгааг илтгэх юм. Компани бүр нийт борлуулалтын орлогоосоо НӨАТ-ын 10 хувь, ажиллагсдынхаа өмнөөс цалингийн сангийн 10 хувиар хүн амын орлогын татвар зэргийг төлдөг. Ийм их татварын ачаалалтай ажилладаг газрууд эхнээсээ үүдээ барьж эхлээд байгааг ч нуух юун. Үүний эсрэг тэмцэх гэсэн зарим холбоод нь татварын 10, 10 хувь гэсэн татварыг ядаж 5 хувь болгохыг уриалж байсан нь саяхан.
Ийн тэртээ тэргүй компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй байдалд ороод байна шүү дээ. Гэтэл ийм хүнд үед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа татварынхны булхиа олныг гайхшруулж эхлэв.
Тодруулбал, зарим дүүргийн татварын албаны дарга нар өөрсдөдөө 800 хүртэлх сая төгрөгийг зүгээр л урамшуулал маягаар олгосон байгаа юм. Жилд 800 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан гэхээр татварын дарга нар сард 66 сая төгрөг идээд сууж байдаг гэсэн үг шүү дээ. Тэдний ингэж идэж, ууж байгаа мөнгө бүгд л татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө гэхээр үнэхээр харамсалтай.
Тиймээс ч манай хууль хяналтынхан бүх дүүргүүдийн татварынхныг шалгах ажлыг нарийвчлан хийж байгаа аж. Улмаар АТГ-т татварын байцаагчид, дарга нартайгаа мөнгө идэж уусан хэргээр шалгагдаж байгаа цөөнгүй хэрэг байгаа гэдгийг ч эх сурвалж онцолсон юм.
Өнгөрсөн жилээс эхлээд энэ жил ч тэр компаниуд татвараа бүрэн төлж чадалгүй хар дансанд орж дампуурсан байгаа. Гэтэл үлдсэн хэдэн компаниудаас татвар цуглуусан нэрээр урамшуулал болгож хувааж авч байгаа нь байж боломжгүй зүйл юм. Татвар төлөгчдийн энэ асуудлаас болж АН, МАН хоёр бүлэг дээрээ ч энэ асуудлыг ярихаар төлөвлөж байгаа аж.
Цаашлаад татварын байцаагч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг, татвараас олсон мөнгийг ч ард иргэдэд ил тод болгох тал дээр хуулийнхан ажиллана гэнэ шүү.
Ер нь манай төр засаг татвар, гааль, цагдаа, шүүхийн болон төрөл бүрийн хяналтын байгууллагад ажиллах нь цалингаасаа хэд дахин их орлоготой байх боломж олгосоор байгаа гэж албаны хийгээд мэргэжилтнүүд хэлээд байгаа.
Тодруулбал, төр засаг татварынхныг өөрсдийгөө урамшуулах үүд хаалгыг нь нээгээд өгчихсөн байдаг юм байна. Тиймээс ч Нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсүүд Засаг даргатайгаа байгуулсан үр дүнгийн гэрээгээр татварын орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсний 60 хувиар өөрсдийгөө шагнан урамшуулж байгааг АТГ-аас тогтоосон нь энэ юм.
2013 онд л гэхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 4.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давуулан биелүүлсэн тул 800 сая төгрөгөөр шагнуулж, түүний 40- өөд хувь /360 сая/-ийг нь Татварын ерөнхий газарт, үлдсэнээс нь Татварын хэлтсийн дарга 40, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга 40, Татвар хураалтын тасгийн дарга нь 54, байцаагч болон тасгийн дарга нараа тус бүр 2.2 сая төгрөгөөр шагнажээ. Баянгол дүүргийн татварын хэлтэс 574 сая төг, мөн 200 саяыг нь ТЕГ руу шилжүүлээд, хэлтсийн дарга нь 20, таван ахлах байцаагч тус бүр 12, нэг ахлах байцаагчийг 5 сая төгрөгөөр урамшуулсан байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 1 тэрбум 174 сая төгрөг урамшууллаар олгосноос Татварын хэлтсийн даргад нь 273 сая төг, 32 албан хаагчид 528.7 сая төгрөгийн урамшуулсан бол, Сонгинохайрхан дүүрэг 501 сая төгрөгөөс хэлтсийн дарга нь 75 сая төгрөг, Хан-Уул дүүрэг 416, Чингэлтэй дүүрэг 250 сая төгрөгийн шагналыг ажилтнуудтайгаа хувааж авсаныг баримттайгаар гаргаж иржээ.
ajaa · 2014/11/11
ene unen uu unen bol tatwar enee teree gej mongo ogohoo bolieoo humeesee bidnees awsan tatwariin mongo iimerhuu zamaar humuusiin karmaniig tuntiilgedeg um bna shuu dee arai dendene ee teged tiim ih mongo awdag mortloo aimar ih zantai ereesei tatwariinhan heregtei um uu ugui umuu bodoh l heregtei um bna
Зочин · 2014/11/11
Энэ чинь зүүд үү. Юун ТЕГ-ын Гансүх. Хотын Татварын Гансүхийг нь хамт шалга.
Зочин · 2014/11/11
ard tumniig uneheer doromjilj b.na tatvaraa bitgii ug.*****nuud uursduu ajilgui bolno
Зочин · 2014/11/11
shorond hii. ard tumniig shullaa gej uursdiiguu ***gnaj baigaa yum uu
zochin · 2014/11/11
Ajlaa medehgyi yumnuud yaj iigeed ulsaas ard irgediin mongiig hysah arga haij yavah yum aa naad mongiig chin bytsaagasd tatvariin *****lolt geed ***jiltei ornuud butsaagaad ogdog yum bna lee sh dee
Зочин · 2014/11/11
ГОК ын дарга байхдаа ПРОКУРОР дорлигжав 850 сая төгрөг бас ийм байдлаар авч байсан. Нэгш шуугиад нутгийн ах нямдорж асуудлыг дарсан.
tatwar tologch · 2014/11/10
arai denduu yma. ajil hiisen gj tsalin awna deerees ni ***ntaachilj awilga awna nemeed ***gnal ch geh shig. nogoo onigoond gardag dargiigaa 1 odor oorsdiin orond ajilluulwal arai dawraasan ym bolno gdg shig l ym bish uu. ednii orond gants odor ajillaj uzeh ymsaan
sartuul · 2014/11/10
avilga avna, oorsdiigoo ***gnana ichmeer wm
MGL · 2014/11/10
Арай хэтэрчээ. Би СБ дүүрэгт татвараа төлдөг юм. Байс хийгээд л татвараа төл гээд байдаг юм. Одоо ч больдог юм билүү дээ.Эхлээд энэ хүмүүсээр нь төлүүл дахаа нь бид төлөх нь зөв байхаа. Гэхдээ ийм балай шийдвэр гаргасан хүмүүс нь хаана байнаа?
Зочин · 2014/11/10
энэ хүмүүс цалин авах хэрэг байна уу. авилгал авна урамшуулал аваад ******га бариад сууж байх нь байна шүү дээ. энд татварын цалин малтлага тоохоо байжээ гээд яриад сууж байнашдэ
Зочин · 2014/11/10
Ur dugiin gereend tatvariin uramshuulliig bagasgah heregtei. Tuluvluguuguu baga tusgachihaad onii etsect davuulah bieluulcen geed uramshuulal avdag baidliig taslan zogsooh heregtei. Tatvariin baitsaagch nar chini ajilaa unench shudragaar hiine gej tangarag urgudug biz dee
Зочин · 2014/11/10
ulun hulgaichuudig bvgdiig n chorond hii zovj olson munguu iim buzar yumnuudad ugsnuus yadarch zovson hvvhed ahmad nastai hvmvvst ugsun bol setgel mini ueg
Зочин · 2014/11/10
Davarsan tatvariinhand tsohilt ogie.Tosvoos ooriigoo ***gnasan hymyyseer 800 say togrogiig ni butsaan tolyyleh heregtei.Humsalsaar,humsalsaar hulgaich gegcheer shunal ni ihdej,Gansyhiin araas aldart Gants hudagt oroh ni dee.
Зочин · 2014/11/10
shorond hii muu novhsnuud
Зочин · 2014/11/10
бусад төсвийн байгууллагын урамшуулал нэрийн дор дарга захирлын талын хэдэн хүн хувааж авч байгаа мөнгийг ч гэсэн зарлан илрүүлэх хэрэгтэй