МУГЖ Х.Төмөрбаатарт тусламжын гараа сунгацгаая
2014/11/10
Дууны урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатарт туслах хандивын аян зохион байгуулахаар болжээ. Энэ тухай өчигдөр “Пентатоник” академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, альтернатив дуучин Отгоо нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Х.Төмөрбаатарыг "Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуугаар нь хэдийнээ танина. Тэрбээр 70,80-аад оны залуусыг энэ л дуугаараа уяруулж, учируулж байсан гэдэг.
Харин өдгөө түүний амьдралд тусламжын гараа монгол түмэн минь туслах цаг иржээ.Өөрийн гэсэн орон гэргүй болж мөн түүний эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж. Сайхан сэтгэлд Монгол түмний маань төлөөлөл болсон урлаг соёлын одод чуулж “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг хийхээр болсоноо дуулгалаа.
Тоглолт энэ сарын 29-нд болох бөгөөд тасалбарын үнэ 20 мянган төгрөгөөр худалдаанд гарах юм байна. Уг тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Жавхлан, МУАЖ А. Долгор, С.Сэрчмаа, Д.Сосорбарам зэргээс гадна рок, поп, амьд хөгжмийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Гаьяат дуучиндаа туслахыг элэг нэгт түмэн олноосоо хүсч байна. Та бүхэн тоглолтын үзсэнээрээ нэг ч гэсэн хүнд сэтгэлийн гал асааж буй. Мөн Хаан банкны 5046295993 дансанд сэтгэлийн хандиваа өгч болох боломжтой .
Д.Ана
Зочин · 2014/11/13
Нэмэр болохгүй байж болно. Элдэв ****** бодол бүү нэмэрлээрэй зарим хүнд энэ нь буян болно шүү.
Зочин · 2014/11/13
Yamar mungu urguuldag bish mungugui blx ue bldgui yaxavdee. Setgeliin dem uguud togloltoo uzeerei xumuusee
Зочин · 2014/11/12
haidaw gj hodolmoriin baatar suisiin duuni bagsh hiideg monvv
Зочин · 2014/11/11
Rock pop humuus mongogui bna gj uu