“Харанга” хамтлагийн “бяцхан” гишүүн
2014/11/10
“Харанга” хамтлагийнхан 25 жилийн ойгоо тохиолдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ бие даасан тоглолтоо хийсэн билээ. Тухайлбал, гитарчин Я.Одсүрэн "Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа”, дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул”, гитарчин Чука “Содон аялгуу”, бөмбөрчин Пүүжээ "HARANGA & Puje Drum Show" тоглолтоо тус тус фэнүүддээ зориулан тоглолтоо хийсэн.
Тэгвэл чадварлаг, уран бүтээлчид маань 25 жилийн ойгоо тохиолдуулан Европын орнуудаар аялан тоглох болсон тухайгаа дуулгаж байсан тэд аль хэдийнээ тоглолтоо эхэлжээ. "Best of Haranga" аялан тоглолтоо энэ сарын 08-нд Швейцари (Swiss) тоглосон байна. Мөн энэ сарын 14-нд Белги (Belgium), 16-нд Испани (Spain), 21-нд Швед (Sweden), 24 -нд Лондон (England, London) хотод тус тус тоглох юм.
Энэхүү гэрэл зургийг энэ сарын 08-нд Швейцарид тоглох үеэрээ авахуулжээ. Фэнүүд нь бүл нэмсэн юм уу хэмээн асууж баяр хүргэлээ. Мөн Монгол түмэндээ дуу хуураараа үргэлж баяр баясгалан хайрлаж байгаарай. Та нараараа бахархдаг хэмээн сэтгэлийн үгсээ харамгүй хайрлажээ.
Д.Ана
chuluuntsetseg · 2014/11/13
Одсүрэн найз маань сайхан харагдаж байна шүү. Бага хүүгээ санаж байна уу.Лхагваа Одсүрэн ойрд ярихгүй байна гэж гомдолхоор нь хөөе найз чинь Европоор тоглож яваа гэсэн чинь тийм байхаа гээд чамд хаягдаагүйгээ ойлгов бололтой.