МУИС-ийн захирал А.Галтбаярын хутгасан бантан /цуврал-4/
2014/11/11
МУИС-д шинэчлэл нэрийн доор олон будлиан болж байгааг бид цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад МУИС-ийн захирал А.Галтбаяр, сургалтын алба Ч.Ундрал болон түүний хэсэг бүлэг нөхдүүдийн нэгэн ноцтой үйлдлийг баримтаар дэлгэн хүргэж байна.
МУИС-ийн захирал А.Галтбаяр 2014-04-15-ны өдрийн А/96 тоот тушаалаараа 2013-2014 оны хичээлийн жилд Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын эчнээ хөтөлбөрт 53 оюутан элсүүлсэн байгаа юм. Тэгвэл эдгээр элсэн суралцагч дунд Бээжингийн Хятадын сургуулийг төгссөн Д.Доржнамжим гэх иргэн хуулийн эчнээд орсон нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшсэн хүн л эчнээ ангид суралцдаг дүрэм МУИС-д бий. Тэгтэл Бээжингийн Хятадын сургуулийг хамгийн багадаа таван жил суралцаж төгсөхөөр байхад иргэн Д.Доржнамжим нь 2 жилд л төгссөн байгаа юм. Улмаар МУИС-т элссэн байгаа. Түүний анхаарал татаж сэжиг төрүүлж байгаа зүйл бол дипломын дугаар. Түүний дипломны дугаар нь 00157. Дипломны дугаараас үзэхэд иргэн Д.Доржнамжим Бээжингийн Хятадын сургуулийн 157 дахь төгсөгч нь болж таарч байна. Нэрнээс нь бодсон ч ийм том сургуулийн 157 дахь төгсөгч Д.Доржнамжим хэрхэвч байж таарахгүй.
Мөн Д.Доржнамжим ямар нэгэн хэлний курс төгссөн байх магадлалтай бөгөөд үүнийг төгссөн гэж мэдээлсэн, эсвэл хуурамч диплом хийсэн байх магадлалтай болж байгаа юм.
Баклаврын зэрэггүй нөхөр МУИС-ийн Хуулийн сургуульд дүрмийг нь зөрчин зөрчин орсон ч сургууль нь таалагдсангүй юу, Бизнесийн сургууль анхаарлыг нь татсан уу бүү мэд Д.Доржнамжим гэнэт л сургуулиа өөрчилсөн байгаа юм. Улмаар МУИС-ийн Бизнесийн сургуульд суралцаж байгаа.
Энэхүү дүнгийн мэдээнээс үзэхэд иргэн Д.Доржнамжим нь БНХАУ-д суралцаж байхдаа л МУИС-д суралцаж байжээ. Өөрөөр хэлбэл Д.Доржнамжим нь БНХАУ-д 2011 оны 9-р сараас 2013 оны 7-р сарын хооронд сурч байсан юм. Тэгтэл тэрбээр МУИС-д 2012 оны намар суралцаж байсан хэмээн дүнгийн мэдээлэлд бичсэн байгаа.
Энэ бүхнээс үзэхэд анхнаасаа Д.Доржнамжим нь МУИС-д элсэн суралцах шаардлага хангахгүй нэгэн бөгөөд өөрийнхөө дураар МУИС-ийн сургуулиудыг дамжин суралцаж байгаа нь тодорхой байна. МУИС-ийн “босгоны шороог” ч давж чадахгүй хүүхдийг өнөөдөр хүртэл сургаж байгаа нь тус сургуулийн сургалтын албаны дарга Ч.Ундрам, захирал А.Галтбаяр нарын гардан зохион байгуулсан “бантан” юм.
МУИС-ийн дүрмийг уландаа гишгэж, өнгө мөнгөнд автсан байж болзошгүй энэ үйлдэлд БШУЯ, АТГ хяналт, шалгалт хийх шаардлага байгааг энэхүү мэдээллээр хүргэж байна. Бид МУИС-д өрнөж байгаа будлианыг хүргэсээр байх болно.
А.Баярмаа
Зочин · 2014/11/22
Монголын боловсролын системийг унагах ажлыг Гантөмөр, Галтбаяр 2 маш сайн хийлээ. Баяр хүргэе. Одоо унагах захиалга өгсөн хүмүүсээсээ шагналаа авах л үлдэж дээ. Тэд баяжсан.
Зочин · 2014/11/13
Цагаач ер нь бантан их **********сан байх аа. ОУХС-ийн сургалтын албаны дарга Тунгалаг гэж тvvнээс дутахгvй бантан **********гч байна. Цаасан дээр их ажиллажаг хvмvvс дээ.
Зочин · 2014/11/13
oyutnii zurag, dyngiin xuulbar xuviin medeelel baidag, ene ni xuviin nuutsad xamaarna. erxem setgyylch xudlaa medeelel taraaxdaa xynii xuviin nuutsad xaldjee xuurxii. ene oyutan gomdloo gargaj zoxix arga xemjee avaxuulax xeregtei dee
Зочин · 2014/11/13
Dorgio.mn Tusgaar togtnoliin ordond bairladag ni Mongol ardiin namtai holbootoi gesen ug uu?
Зочин · 2014/11/13
Ундрам 2013 оны 12 сард ажил авсан. Хүн гүтгэх хуультай.
Зочин · 2014/11/12
Ediin zasgiin surguulid surch baigaa ni gol bish huuliin echneed deed surguuli tugsuugui huniig huuli busaar oruuljee. Oruulj tu****l gargasan ni 4 sard tul Undram, Galtbayar nar oruulsan yum bn! ATG, mergejliin hyanalt ene asuudliig ***lgaad buruug togtoon Galtbayart hugatsaatai uureg ugsun gej sonsson. Bayarmaa setguulchee ter aktiig gargaj taviaarai!!
Зочин · 2014/11/12
Энэ бол Их сургуулийн СА-ны дарга хийж байсан Цагаач, ЭЗС-ийн захиралаас хусагдсан Даваадорж, СА-ны дарга асан Болормаа нарын **********сан бантан байна. МУИС-ийн Бизнесийн сургууль чинь 2014 оны 2 сард албан ёсоор байгуулагдсан юм шүү дээ.
Зочин · 2014/11/12
ene galtbayraa gej yasan amitan um boldoo
Оюутан · 2014/11/12
Хүмүүсийг ингэж гүтгэж болохгүй байхаа. Шал худлаа мэдээлэл тавьхаа больмоор юм.
Зочин · 2014/11/12
Энэ эрх мэдэл хүссэн хүмүүсийн л хар ПиАр юм биш үү. Худлаа л өөнтөг хайсан юмнууд үнэн худлаа юм бичээд. Энэ хүүхдийн хувийн мэдээллийг ингээд олон нийтэд харуулаад байж болдог юм уу? Нэр хүндэд нь халдаад. Сэтгүүлч нь ч гэж эвий, захиалж бичүүлж байгаа хүмүүс нь ч гэж эвий л байна даа
Зочин · 2014/11/12
АТГ шалгаад буруугүй, асуудалгүй нь тогтоогдсон гэсэн. Буруутай юм байсан бол мэдээж хариуцлага тооцож л таараашдээ
oyutan · 2014/11/12
galtbayar gantumur baigaa tsagt hezee ch ****ahgui yum bm. odoo amarjargald gantumuriin talaar asuudliig devshuuleh heregtei shu
Зочин · 2014/11/12
Galtbayar zahirlaa shudarga baigaachee !!!!!Tanii ene olon daraalsan bulhaitai uildluud cheni ene saihan tuuht surguuliin ner hundiig monch iheer unagaj baina daa tanid ichih nuur alga uu?...........
Зочин · 2014/11/12
энэ хүнийг шоронд хийвэл таарна
Зочин · 2014/11/12
Hkamgiin gol ni Gantemriig ****uul Ener nehkeriig zarim ni hkydal magtaj baina Uyniig buu unemsh ERS n standartgui bson unagaasan nehker Gantemer Galtbayar Odoo uuniig shorond hkii
Зочин · 2014/11/12
Ene asuudlliig ni ATG ***lgaad buruutai ni togtoogdson gesen, Gantumurt medegdel hurguulsen gesen, tsaadah ni arga hemjee avaagui bn.
Зочин · 2014/11/12
Энэ хүн ер нь Монголын ирээдүйг юу л болгоод байна даа. Их нэр хүндтэй сургуулийг будаа болгоод байгаа юм биш үү??? Цаанаа их олон асуудал дагуулаад л байна даа