Эмчийн буруутайгаас хүний амь нас эрсэдсэн асуудлыг шүүх шийдээгүй байна
2014/11/12
Одоогоос яг таван сарын өмнө буюу 2014 оны 5 сарын 16-ны өдөр. Эр нөхрөө, эцэгээ алдсан нэгэн гэр бүлээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан ил захидал илгээж байв. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэрэг явдал нааштайгаар шийдэгдээгүй байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч авч хэлэлцсэнгүй. Шүүх ч тэр асуудалд ямар нэг байдлаар нааштай хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Болсон явдлыг товчхон өгүүлье.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн П.Бадамжунай нь 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болж ажиллаж амьдарч байв. Тэрээр элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршилгүй нэгэн байсан. Хэрэг явдал гарахаас хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд байрлах “Эрхэст Оргил” хэмээх нэртэй Эрдэнэт ХХК эмнэлэг, сувиллын хамар хоолойн эмч Б.Энхбатын хувийн эмнэлэгт хамар нь битүүрээд байсан учир очиж үзүүлжээ. Б.Энхбат эмч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авхуулаад ир, салст нь гэмтсэн байна. Зураг харж байгаад эмчилнэ гэх бичиг хийж өгчээ. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Тухайн өдрийн 12 цагийн үед Б.Энхбат эмч П.Бадамжунайн эхнэр рүү ярьж, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэж хэлжээ. Энэ дагуу гэр бүлийнхэн нь Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход талийгаачийн хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байдалтай байлаа. Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цус, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирж жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийсэн байна. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрх хэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна. Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэжээ. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар ар гэрийнхэнд нь мэдэгдэв. Үүнээс хойш 18 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрч гэргий нь хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байдалтай байжээ. Харамсалтай нь 15 орчим минут болоод талийгаач хорвоогийн мөнх бусыг үзжээ.
Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй. Мөн ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүй. Үүний улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд дахин дахин хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулсан. Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй. Сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй. Дахин давтан тунг нь хэтэртэл тарисан. Үхлийн шалтгаан энэ байв.
Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Б.Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал:
1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.
2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.
3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.
4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай. Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарчээ.
Тэр цагаас хойш тухайн хэрэгт холбогдох шүүх хурал 5 удаа хойшилжээ.Энэ хооронд Б.Энхбат эмч Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээс тэс хөндлөн дүгнэлтийг эмч нараар гаруулсан байдаг. Эмч нарын гаргасан дүгнэлт товчхондоо Б.Энхбат эмч буруугүй гэж гарсан байдаг. Гэтэл Шүүх эмнэлгийн дүгнэлт эмчийн буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай болохыг хэлж өгдөг. Ингээд 11 дүгээр сарын 5-нд болсон 6 дахь удаагийн шүүх хуралдаанаас Б.Энхбат эмчийн өөрийн танил тал, багш нараар өөрийгөө буруугүй гэж бичүүлсэн эмч нарын дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжилгээний буруутай гэх харилцан зөрүүтэй дүгнэлтээс үүдэн 14 хоногийн дотор энэхүү дүгнэлтүүдийн аль нь зөв эсэхийг тогтооно гээд өндөрлөв.
Б.Энхбат эмчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг, сувиллын албанд гэрээгээр ажилладаг эмч аж.Тийм учраас талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын албанд удаа дараа хандаж үзжээ. Тус үйлдвэрийн эмнэлэг сувиллын албаны дарга н.Ганчимэг гэх эмэгтэй талийгаачийн ар гэрийнхэнд “Энэ хэрэг ядлын талаар би мэдэхгүй, Б.Энхбат эмч манайд гэрээгээр ажилладаг байсан. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа л мэдэх байх” гээд өөрөөсөө асуудлыг түлхээд бараг л зугатсан гэхэд болно. Гэтэл өөрийнх нь хариуцдаг эмнэлэг, сувиллын албаны эмчийн буруутай үйл ажиллагаа хүний амь насанд хүрчихээд байдаг. Өнөөдрийг хүртэл Эрдэнэт үйлдвэр ч тэр, тус үйлдвэрийн эмнэлэг, сувиллын алба, түүний дарга н.Ганчимэг ч тэр хариуцлагаас бултаж, хүний амь насыг юман чинээ бодохгүй явна. Үхсэн хүнийг босгоод ирэхгүй. Гэхдээ бүтэн жилийн турш талийгаачийн араас уй гашууд автан, гэм буруутныг тогтоож, үнэн мөнөөр нь шүүлгэнэ гэж итгэсэн ар гэрийнхэнд нь тус байгууллага нэг ч төгрөгийн нөхөн олговор битгий хэл нэг удаагийн сэтгэлийн дэм үзүүлэлгүй хүний мөсгүй зан гарагажээ. Чих нь дүлий нүд нь балай салбарын сайдад ч нээлттэй ил захидал илгээгээд нэмэр болсонгүй. Одоо талийгаачийн ар гэрийнхэн гагцхүү шударга шүүхэд л найдаж сууна.
/Ил захидлыг хавсаргав./
Эмчийн буруугаас болж нөхрөө алдсан эмэгтэй Н.Удвал сайдад ил захидал илгээлээ
2014 оны 5 сарын 16
Эрүүл мэндийн сайд Н.Удвал танаа
Эрхэм таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж мэндчилье.
Танд хандах болсон шалтгаан:
Монголын мянга мянган аврал эрж, өвчин зовлонд нирвэгдсэн ард түмэн эмч хэмээх эрхэм хүний ач буянаар эдгэрлийг олж эрүүл саруул амьдарч, эрүүл мэндийн салбарын та бүхэнд талархаж явдагт огт эргэлзэхгүй байна. Гэвч таны хариуцсан эрүүл мэндийн салбарт эмчийн цагаан халад нөмөрчихөөд эрдэнэт хүний амь насаар тоглогсод байгаад туйлын харамсалтай байна. Эмч хүн энэрлийн дээд гэж бид ярьдаг ч энэ мэт мэр сэр бусармаг үйлдэлтэй, бузар мөртэй зарим нэг эмч нараас болж эрүүл мэндийн салбар хар толботой түүхийн хуудсыг цаашид эргүүлэхгүй байгаасай гэсэн үүднээс энэхүү захидлыг танд хаяглан бичиж байна. Мөн үр хүүхдийнхээ халамжит эцэг болсон хайрт ханиа эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж алдсаны хариуцлагыг нэхэж, таныг хариуцлага алдсан эмчдээ хариуцлагыг нь үүрүүлж өгнө үү хэмээн хүсч байна. Та надтай адилхан эх хүн, эмэгтэй хүн. Шударга ёсыг монголын нийгэмд тогтооно хэмээн тэмцэж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж ирсэн тууштай үнэнч улстөрч хүн гэж боддог юм. Тиймээс ханиа алдсан эхнэрийн, эцэгээ тэнгэрт үдсэн үр хүүхдүүдийн элгийг дэвтээж, үнэн зөвийг тогтоон шударгаар шийдэж, бидэнд хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хань П.Бадамжунай элдэв архаг хууч өвчингүй, архи тамхи мэтийн хорт зуршилгүй, 40 ажилтантай, БСЭХ компанийг удирдан гэр бүл, ахан дүүс, хамт олныхоо өмөг түшиг болсон эгэлгүй нэгэн байсан юм. Тэр нэгэн аймшигт өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэт хотын 5-р бичил хороололд “Эрхэст Оргил” хэмээх нэртэй Эрдэнэт ХХК сувиллын хамар хоолойн эмч Б.Энхбатын хувийн эмнэлэгт хамар нь битүүрээд байсан учир очиж үзүүлтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн сувилал дээр очиж зургаа авхуулаад ир, салст нь гэмтсэн байна, зураг харж байгаад эмчилнэ гэсэн бичиг хийж өгсөн байна. Ингээд 2014 оны 01 сарын 7-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд сувилал дээр очиж хамрын зургаа авахуулахаар гэрээсээ гарсан нөхөр маань эргэж бидэндээ ирсэнгүй. Гар утсаа гэртээ орхиод явсан тул холбоо барих боломжгүй, ажил руугаа хамт явах ёстой байсан болохоор хүлээгээд сууж байтал 12 цагийн үед миний утас дуугарч Энхбат эмч ярьж байна, нөхөр чинь ухаан алдаж уналаа, 103 дуудсан хурдан ир гэсэн. Ингээд Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүлээн авах дээр очиход хань маань хүзүүгээр хүчтэй өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд ихэд зовиуртай байлаа. Ингээд тархи, уушигны зураг авахуулж, цусны шинжилгээ, зүрхний шинжилгээ хийлгэж, дотор, мэдрэл, сэхээний эмч нар дараалан ирээд жижүүрийн сувилагчид хэлээд л морфин, седуксин мэтийн хүчтэй өвчин намдаагч тариануудыг зай завсаргүй хийж байлаа. 16 цагийн орчим бүх шинжилгээний хариу эерэг сайн гарсан, тархинд харвалт байхгүй, зүрх хэвийн, амьсгалын замын дутагдлаас болж уушгинд хаван огцом үүссэн байна. Сорил тавьж үзэхэд хамар угаахад мэдээ алдуулсан эмнээс харшил үүссэн гэв. Эмчилгээ эхэллээ, та нар тайван бай маргааш гэхэд хордлого тайлагдана гэж сэхээний эмч нар бидэнд мэдэгдэв. Бид хүлээн авахын хүлээлгийн өрөөнд хүлээсээр байгаад 18 цаг өнгөрч байхад ар гэрээс нь 2 хүн өрөөнд орохыг зөвшөөрлөө. Би хүүтэйгээ ороход талийгаач хөл гар нь хөрөөд, бие нь асар муудсан байв. Ингээд 15 орчим минут болоод миний хань хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Чих хамар хоолойн эмч Б.Энхбат өвчтөн үзээд карт нээгээгүй, сорил тавиагүй, ямар эмчилгээ хийсэн тухайг нь Бүсийн Оншилгоо Эмчигээний төвийн эмч нар мэдээгүйн улмаас мэдээ алдуулагчийн харшилд өртсөн хүнд дахин дахин хүчтэй хортойд тооцогддог тарианууд хийж улам харшуулсан гэж бодож байна. Хүлээн авах нь өвчтөнөө хүлээн аваад карт нээж эмч нар нь хийсэн эмчилгээгээ шууд бичээгүй сүүлд нь нөхөж бичиж байсан болохоор хэн нь ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй, дахин давтан тунг нь хэтэртэл тарисан. Хордлого тайлах эмчилгээ эртхэн эхэлсэн бол хань минь аврагдах хугацаа хангалттай байсан л гэж бодож байна.
Шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээний дүгнэлтэд Энхбат эмчийн буруутай үйлдэл нь тодорхой тусгагдсан байдаг.
Тухайлбал:
1.Талийгаач П.Бадамжунайн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна.
2. Эд эсийн шинжилгээнд гарсан бичил өөрчлөлтөөс үзэхэд эмийн бодисын хүчтэй харшил урвалаас шалтгаалан амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.
3. Цус нь ABO –н системээр 0 (1)-р бүлэгтэй байна.
4.Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.
5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.
6.Эмч Б.Энхбат урьдчилан үзлэг шинжилгээ хийгээгүй, зохих эмнэлгийн үзлэг эмчилгээ шинжилгээний карт хөтлөлгүй эмчилгээ явуулсан алдаа дутагдал тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр эмнэлэгт үйлчлүүлж байгаа өвчтөнийг үзлэг хийгээд шаардлагатай шинжилгээ хийх журамтай. Тухайн үед эмчилгээ хийхээс өмнө үзлэг шинжилгээ бүрэн хийсэн бол дээрх хүндэрлээс сэргийлэх боломж байсныг үгүйсгэхгүй гэх дүгнэлтүүд гарсаар байтал Б.Энхбат нь өөрийн танил тал, багш нараар өөрийн алдаа дутагдлаа өмгөөлж хамгаалсан элдэв эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа нь бидэнд ойлгомжгүй сэтгэгдлийг төрүүлж байна. Гэрээсээ эрүүл саруул гарсан хүн яагаад үхэлд хүрчих вэ? Гэдэг нь тодорхой. Ийм тодорхой зүйлийг Б.Энхбат эмч ийш тийш нь бултуулах, өөрөөсөө холдуулах, буруугаа бусад руу түлхэж өөрөө уснаас цэвэр гарах ямар ч учиргүй гэж хохирогч бид үзэж байна. Энхбат эмч талийгаачид ямар тариа хийгээд ухаан алдуулчихваа гэдэг нь хэн ч мэдэхгүй болчихоод байхад яагаад Энхбат эмч буруугүй хэмээн өмгөөлж хамгаалсан дүгнэлтүүд гараад байна гэдэг нь өөрөө Энхбат эмч эрдэнэт хүний амь насаар тоглочихоод эцэст нь ямар ч гэм зэмгүй үлдэх гэсэн увиагүй оролдлого хэмээн бид гомдоллож байгаа юм.
Миний ханийн ард 40 гаруй ажилчдынх нь ар гэр, аж амьдрал явж байсан. Тэдгээр хүмүүс миний ханьд итгэж, ирээдүйгээ даатгаж байсан. Хань маань өөрийн үнэнч шударга хөдөлмөрөөрөө 40 хүний амьдралыг авч явж, улсад татвар төлж, улсынхаа хүнд ачаанаас өөрийнхөө чадлаар үүрэлцэж явсан гавьяатай нэгэн байлаа. Хань маань өөрийн компаниа өргөжүүлж, илүү олон хүнийг хоолонд нь хүргэж, их зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь эр хүний эд хийж бүтээдэг насан дээрээ хариуцлагагүй, ёс зүйгүй эмч нэртэй хохироогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хорвоогийн мөнх бусыг зуурдаар үзүүлчихлээ. Бидний элэг бүтэн амьдрал, аз жаргалыг нэг л хүн нэг л өдөр зүгээр үгүй хийчихлээ. Би хүүхдүүдээ өнчин гэж дуудуулахаас өр эмтэрч байна. Би ханийнхаа эзгүй гэрийн хоймрыг харж суухаас зүрх шимширч байна. Бусдыг ийм зовлонд унагачихаад буруугүй гээд булзаж зугтахыг харахаас нүд хальтирч, сэтгэл сэмэрч байна. Шударга ёс гэж байдаг гэдэгт итгэж, шударга хүмүүс бидний энэ уй гашуугаас хуваалцаж, үнэн зөвийг тогтооход туслана хэмээн найдаж, энэхүү захидлыг бичиж байна.
Хүний амийг адгууснаас дорд үзэж бусдыг уй гашууд умбуулагч мэдлэг чадваргүй, ёс зүйгүй ийм ажилтнаа Монголын төр, Эрүүл мэндийн яам хариуцлага тооцож хүний амь хөнөөсөн хэргийг нь үүрүүлэх учиртай гэж ар гэрийн биднээс гадна манай удмынхан үзэж байна. Ийм илэрхий хэрэгт тодорхой холбоотой хүмүүст хариуцлага тооцохгүй өнгөрүүлэх нь бусдын амь насанд аюултай. Авлига хээл хахуул, танил талын увиагүй, ичгүүр сонжуургүй эл үйлдлийг өмгөөлж хамгаалалгүй шударгаар шийдвэрлэж таслан зогсоохын төлөө холбогдох хүмүүс шударгаар ажлаачээ гэдгийг бид шаардаж байна. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал та бидний уй гашууг хуваалцаж, шударга үнэний талд бат зогсч бидэнд хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
Орхон аймаг Баян-Өндөр сум, Талийгаачийн хань Л.Цогзолмаа, үр хүүхдүүдээс
ардууд · 2014/11/19
Ээдээ одоогын энэ нийгэмд мѳнгѳгүй л бол үх гэдэг болцон ш дэ, мѳнгѳтэй бол хүссэнээрэ амьдарч б.на. энэ улс тѳр арай ч дэ
Зочин · 2014/11/14
Enhbattai niilj emchiin magdalgaa bichij bgaa emch nar ni bas eneteigee taarsan ymnuuduu ooroo saihan chadvartai emch nariinhaa neriig gutaasan ymnuud bndaa
Зочин · 2014/11/14
Ene enhbat chino hudalch luivarchin shdee
Зочин · 2014/11/14
Ervvl mending said emch ni iim baihad ard irged bid hend itgej ervvl mend ami nasaa daatgah bee
Зочин · 2014/11/14
Ene emch andaa asuudal gargaj baihiimaa chadvardui bj boliosoi Kim chadvardui emchiin nomrog zvvsen ymnuuddaa hariutslaga tootshod Yamaha
Зочин · 2014/11/14
araichdee ene hereg odoo boltol shiidegdeegui yumuu, omnoh niitleliig ni harj bsan yum bna. Ene medleggui emch naraas bolj ard irged l hohirch bna daa. hariutslaga gej alga ter said aytai yum ni ajilaa meddeg yumuu esvel ene emchteigee adilhan ymar em, emnelegiin medleggui yumuu
Зочин · 2014/11/14
yaanadaa amidral hairladag hvmvs gj bgamshde ed naryg,,,ugasa l iim hariuclagagvi bolcon,Udwal guai yum helehgvi dawraachjee cagaan haladtai alurchid gwel taarna,suudlaa ezelsenl bol ard irged bid hereggvishde ene turiin tvsheeded