Мисс А.Уянга: Хүүхдэд чихэр өгөх нь хүмүүнлэгийн ажил биш
2014/11/20
"Мисс Монголиа-2012" оны дэд мисс А.Уянгагийг загвар сонирхогчид сайн танина. Тэрбээр 1989 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 47 дугаар дунд сургуулийг 2007 онд дүүргэж, дараа жил нь Солонгосын Доксонг их сургуульд Олон улсын худалдааны мэргэжлээр суралцаж төгсчээ.
Анх 2012 онд "Дэлхийн инээмсэглэл" нэртэй төрийн бус байгууллагыг байгуулжээ. Хүн болгон аз жаргалтай мэдрүүлэхийг хүсдэг аж. Мисс А.Уянга хүмүүнлэгийн ажил хийлээ гэж өөрсдийгөө андуураад байна гэж бухимдав. Тэрбээр "Зарим хүмүүс хүүхдүүдэд чихэр, жимс өгч байгаа зургаа авахуулан түүнийгээ хүмүүнлэгийн ажил хийлээ. Санхүүжилт өглөө гээд мундаг ажил хийсэн юм шиг хүүхдүүдийн нэрээр PR хийх юм. Хүүхдүүд дээр нэг удаа л очин дахин хэзээ ч очдоггүй. Нэг чихэр өгсөн бөөн сенсаци болгон ярина. Харин хүүхдүүд дахин ирнэ ээ гэсэн амлалтанд итгэн хичнээн их хүлээдэг мэддэг ч үгүй" хэмээлээ.
Д.Ана